Х.Нямбаатар: "Богд уул" сувиллыг засварлаж, эх, нярайн төрсний дараах сэргээн засах төв болгоно
2025.05.23
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Х.Нямбаатар: "Богд уул" сувиллыг засварлаж, эх, нярайн төрсний дараах сэргээн засах төв болгоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө.

Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авч, сэргээн засварлаж, менежментийг нь сайжруулах ажилд онцгой анхаарч байгаа. Энэ хүрээнд "Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийн харьяа "Богд уул" сувиллыг засварлаж, эх, нярайн төрсний дараах сэргээн засах төв болгохоор ажиллаж байна.

Төрөх эмнэлгийн ачаалал их байгаагаас төрсний дараах асаргаа, сувилгааг хангалттай хийж чадахгүй байгаа. Тиймээс нийслэлээс тус объектыг төрсний дараах цогц асаргаа, сувилгаа хийх боломжтой сэргээн засах төв болгохоор шийдвэрлэсэн юм.

Түүнчлэн Ж.Хатанбаатар нараас эргүүлэн авсан 1-р хороололд байрлах "Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийн засварын ажил эхэлсэн бөгөөд засвар дууссаны дараа үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилнэ.

ШИНЭ МЭДЭЭ