МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн мэндийг хүргэе
2025.06.01
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн мэндийг хүргэе

Айл гэрийн гэрэл гэгээ, аз жаргалын үнэт эрдэнэ, Монгол Улсын хойч ирээдүй болсон эрхэм бяцхан хүүхдүүддээ “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн мэндийг хүргэе.

1949 онд Олон улсын эмэгтэйчүүдийн холбооны Бага хурлаас жил бүрийн зургаадугаар сарын 1-нийг дэлхий нийтээр “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэх уриалгыг гаргасан бөгөөд Монгол Улс 1952 оноос эхлэн энэхүү өдрийг албан ёсоор 73 дахь жилдээ тэмдэглэж байна.

Эрхэм хүүхдүүд, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, хүүхдийн сайн сайхны төлөө хүчин зүтгэж буй хүн бүрд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
УИХ-ын гишүүн Э.Батшугар

ШИНЭ МЭДЭЭ