
2025.05.29
Эдийн засаг, Худалдаа
БНХАУ-ын ШУӨЗО-ны Ардын засгийн газрын дэд дарга дарга Жу Лифань болон бусад төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа
Монгол Улс болон БНХАУ-ын ШУӨЗО-ны Хилийн боомтын захиргаад хооронд хамтын ажиллагааны механизм тогтоож буйтай холбогдуулан БНХАУ-ын ШУӨЗО-ны Ардын засгийн газрын дэд дарга дарга Жу Лифань болон бусад төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Энэхүү механизмыг байгуулснаар хамтын ажиллагааны дүрмээ тогтож байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл БНХАУ-ын ШУӨЗО-той хиллэж буй дөрвөн хилийн боомт дээр гарах цаг үеийн асуудлыг орон нутгийн түвшинд хэлэлцэж, шийдвэр гаргах болон боомтуудын төлөвлөлтийг харилцан уялдаатай хөгжүүлэх бололцоо үүсэж байна.
БНХАУ-ын ШУӨЗО-той 1400 км хилийн шугам, 4 хилийн боомтоор холбогдож байна. Тус улсын зүгээс эдгээр дөрвөн боомтын үйл ажиллагаанд маш их анхаарал хандуулж, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахыг зорьж байгаа тухай ШУӨЗО-ны Ардын засгийн газрын дэд дарга дарга Жу Лифань ярилаа.
ШИНЭ МЭДЭЭ

ГОВИЙН БҮСИЙН ЗӨВЛӨЛ АНХДУГААР ХУРАЛДААН
2025.05.12


Ханги боомт экспортын гол гарц болно
2025.05.05

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2025.04.23

Боомтын сэргэлт
2025.04.11
