2025.06.02
Улстөр
Ж.Бат-Эрдэнэ: Төр тогтвортой байх ёстой
Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025/06/02 өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудал /“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/-ыг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ байр суурь илэрхийллээ.
Өнөөдөр Оюун-Эрдэнэ гэдэг МАН-ын дарга. Оюун-Эрдэнэ гэдэг Ерөнхий сайдаас бүх юм хамааралтай юм шиг зарим нэгэн гишүүн ярьж байх шиг байна. Асуудлыг зөв хараасай гэж бодож байна. Энэ урд талбай дээр жагсаж байгаа залуучууд маань ч гэсэн энийг олж харж байгаа байх. Урьд өмнө бид нар 76 гишүүнтэй байсан. Нүүрсний хулгай гарсан. Хөгжлийн банкны хулгай гарсан. Энэ хулгайг хаана зогсоож чадах юм гэхээр хяналттай парламент байж л зогсооно.Гишүүдийн ярьж байгаа зүйлтэй санал нэг байна. Үнэхээр ардчилсан зарчмын дагуу хэлэх ёстой үгнүүдээ хэлж л байна. Энэ яагаад ийм болсон юм бэ гэдгийг бид нар эргээд нэг харчих хэрэгтэй. 126 гишүүнтэй, холимог тогтолцоотой, зарим нэг хэсэг нь жагсаалтаар орж ирдэг.Ямар нэгэн тойргийн хамааралгүй. Ямар нэгэн гишүүд сонгогчдынхоо хамааралгүйгээр боломж бололцоотой үгээ хэлдэг ийм тогтолцоог оруулж ирсэн. Энэ хулгайтай тэмцэхийн тулд энэ том тогтолцоог оруулж ирсэн. Өнөөдөр энэ парламентад 5 нам сууж байна. Урьд нь хэзээ ийм байсан юм. 76 гишүүн болоод 2 нам хоорондоо өрсөлдөөд л байдаг. Нэг нь цөөнх болдог. Цөөнхийнхөө аманд хэдэн төгрөг тавингуут л нь цөөнх нь дуугарахаа больчихдог. Ийм л байсан шүү дээ. Өнөөдөр энэ дээр зөв зүйтэй юм хэлж байгаа хүмүүс ихэнх нь жагсаалтаар орж ирсэн хүмүүс байгаа. Энэ парламентыг зөв харагдуулж байгаа. Цаашаа туршлагажаад л явах л байх. 126 гишүүнтэй зөв тогтолцоо руу орчихсон. Ард иргэд маань харж байгаа байх. Зоригтой үгээ хэлж чаддаг болчихсон байх. Хамгийн гол асуудал бол төр тогтвортой байх. Төрөөрөө тоглодог, Засгийнхаа эрх ашгийг бодоод явчихдаг. Үүнээсээ болоод төр нь тогтворгүй. Өнөөдрийн байгаа нөхцөл байдлын хувьд бол мэдээж хамтраад явах ийм нөхцөл байдлыг бид нар харсан. Монголчууд хоорондоо эвсдэг байх хэрэгтэй. Монголчууд хоорондоо учраа олдог байх ёстой. Нам эвслүүд хоорондоо учраа олдог байх ёстой.
ШИНЭ МЭДЭЭ


Ж.Бат-Эрдэнэ: Төр тогтвортой байх ёстой
2025.06.02


“УЛААНБААТАР ОПЕН” ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО
2025.05.30

ТИКА тоног, төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ
2025.05.12