Б.Бат-Эрдэнэ: АН юундаа гомдоод, Ардын нам нь юундаа ихэрхээд байгаа юм. Өнөөдөр та нар ард түмнээ сайн, сайхан амьдруулъя гэж хэлээд сонгогдоод энэ танхимд сууж байгаа шүү!
УИХ-ын чуулганы /2025.05.02/-ны хуралдаанаар "Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ дараах байр суурийг илэрхийллээ.
Гудамжинд жагсаж байгаа залуучуудын жагсаалыг тэгш бус байдал гэж ойлгож байгаа. Баялагтаа эзэн байх тэгш бус харилцааны асуудал гэж ойлгож байгаа. Ний нуугүй хэлэхэд ард нь уулалтаар дүүрэн байхад урд нь амьдарч байгаа иргэд жорлонгоосоо өвчин авч, өвчин зовлонгоо үзүүлэхийн тулд 100 гаруй километр нэгдсэн эмнэлгийг зорьж, утаатай ангид хүүхдүүд нь суралцаж байгаатай л холбоотой асуудал. Бид нар өнөөдөр улс төржилтийн золиос нь ард түмэн, эх орон болоод байгаа. Улс төржилтөөс хожиж байгаа бүлэг нь, авлигачид улсаар өнөөдрийг хүртэл ирж байгаа юм. Өнгөрсөн 35 жилийг бид нар ингэж л туулж ирлээ. Энэ бодит үнэн. Өнөөдөр бидний өмнө 2 асуудал байгаа. Нэг нь бид нар байгаа баялгаа яаж хамгаалах юм бэ, нөгөөдөх нь бид нар байгаа баялгаа яаж зөв зарцуулах юм бэ гэдэг асуудал гэсэн үг. Бид нар хүссэн хүсээгүй энэ 2 бугшсан асуудлыг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай болж байгаа юм. Үүний тулд өнөөдөр би асуудал үүсэж байна гэж харж байна.
Үүнийг шийдвэрлэхийн төлөө ард түмнээ баялагтай байлгахын төлөө, баялгийн тэгш хуваарилалтыг хийхээр тэмүүлж байгаа бүх хүмүүсийг миний хувьд дэмжинэ. Өнгөрсөн хугацаанд үүнийг хэлсээр л ирсэн. Өнөөдөр Африкийг бид нар муу муухайгаар нь хэлдэг. Зааны ясан хэрэг. Коттитивар гэдэг улсад би 2022 онд очиж байсан. Алмаз илэрснээс болоод баялгийн тэгш бус хуваарилалтаас болж, авлигачид нь тэрийг авснаас болоод тэр улс ядуурсан. Ийм улс орны араас очихгүйн тулд манай Монгол Улс явж байгаа гэж би итгэж байгаа. Үүнийг бид нар ард түмэндээ маш сайн ойлгуулах ёстой. Нөгөө талдаа онтрэгийн асуудал. Сая маш олон гишүүд хөндөж байна. Оюутолгойн бүлэг ордог. Толгой бөгс 2-ыг нь тасалчихсан. Өнөөдөр бид нар энд ЗГ байх уу, үгүй юу гэдэг асуудал, Ерөнхий сайддаа итгэл үзүүлэх үү, үгүй юу гэдэг асуудал ярьж байхад Канадын Торонтогийн хөрөнгийн бирж дээр 475 сая канад доллар болчихсон явж байна. Энэ 1,2 их наядын асуудал, Монгол Улс 3,5 сая хүнтэй айл өрхөд хуваавал 986 мянган айл өрх байгаа. Айл өрх болгонд нь хуваагаад үзэх юм бол нэг айлд хамгийн багадаа 1,2 сая төгрөг ноогдох хэмжээний орлоготой холбоотой асуудлыг хөндөж байгаа.
Гашуунсухайт, Ганц мод, Шивээхүрэн, Сэхээ, Ханги мандал 40 сая тонн нүүрс экспортлох асуудлыг бид нар хөндөж ярих ёстой. Эдийн засгийн сайжруулах асуудал байхгүй юу. 40 сая тонн нүүрс гэдэг бол хамгийн багадаа 14,4 их наяд төгрөг. Айл өрх болгоноор тооцох юм бол 14,6 сая төгрөг ноогдох хэмжээний их мөнгөний асуудал энд яригдаж байгаа. Гэхдээ өөрийнх нь бизнес зогсчих гээд байгаа учраас, магадгүй өөрт нь орж байгаа мөнгө хоосорчих гээд байгаа учраас ард түмний талд биш, авлигачдынхаа талд явж байгаа хүмүүс байгааг би үгүйсгэхгүй. Үүний эсрэг би зогсоосой гэж парламентын гишүүдээсээ хүсэж байгаа юм. АН юундаа гомдоод байгаа юм. Ардын нам нь юундаа ихэрхээд байгаа юм. Өнөөдөр та нар ард түмний төлөөлөл болоод сонгууль хийгээд орж ирсэн юм байгаа биз дээ. Ард түмнээ сайн сайхан амьдруулъя гэж хэлээд энэ танхимд сууж байгаа. Тэгээд нэгл их гомдсон, ихэрхсэн хүмүүс. Ард түмнийхээ амьдралын төлөө бүгдээрээ тангараг өргөөд Үндсэн хуулиар баялгийн тэгш хуваарилалтыг хийж өгнө гэж хэлээд, өнөөдөр бид нар тангараг өргөж, энэ нэг танхимд сууж байгаа нь үнэн. ААН-үүд чинь хэцүү байна шүү дээ.
Татварын реформоо хийхгүй юм уу, нийгмийн даатгалын шим шимтгэл нийгмийн даатгалын реформоо хийхгүй юм уу. Данхайсан төрөө байхгүй болгохтой холбоотой асуудлууд, энэ төсвийн их асуудлуудаа бид нар нэг талд нь гаргаж шийдэхгүй юм уу? Энэ баялагтаа эзэн, ард түмнийг бий болгохын төлөө бүгдээрээ санал нэгтэйгээр саналаа өгөхгүй юм уу. 35 жилийн хугацаанд бид нар улс төржлөө. Бие биеийнхээ эд хөрөнгийг харж, гайхаж биширлээ. Одоо хангалттай юм биш үү. Сайдын суудлаар ард түмнийхээ эрх ашгаа наймаалцдаг, энэ хэлбэрээ болихгүй юм уу. УИХ-ын гишүүд шинээр сонгогдсон 81 гишүүн байна Энэ 81 гишүүнийг ард түмнийхээ талд байгаасай гэж би хүсэж байгаа юм. Ний нуугүй хэлэхэд баялагтаа эзэн Монгол гэдэг энэ уриаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, МАН гаргаж ирсэн. Үүнийгээ бид нар үргэлжлүүлээд хийх ёстой.
ШИНЭ МЭДЭЭ





