
Боловсролын зээлийн сангийн журам шинэчлэгдэн батлагдлаа
Боловсролын зээлийн сангийн журам шинэчлэгдэн батлагдлаа. Хууль давсан журмыг цуцалж хуулинд нийцүүллээ.
Тухайлбал, Боловсролын зээлийн сангийн журам шинэчлэгдэж, оюутнуудад илүү таатай, хүртээмжтэй нөхцөлүүдийг бүрдүүлсэн. Шинэ журмын дагуу сонгон шалгаруулалт цахимаар, хүнээс хамааралгүй ил тод явагдах бөгөөд зээлийг уян хатан нөхцлөөр эргэн төлөх боломжтой болсон байна. Мөн шалгуурт тэнцсэн тохиолдолд нэг айлын хэдэн ч хүүхэд зээлд хамрагдах эрхтэй бөгөөд “2+2” хөтөлбөрөөр бакалаврын түвшинд гадаадад суралцах зээлийн боломжийг нээсэн юм.
Тус журмын төсөлд санал тусгуулахад УИХ гишүүн Б.Бат-Эрдэнэ, О.Батнайрамдал, О.Саранчулуун болон Боловсролын Сайд П.Наранбаяр нарын гишүүд ажилласан юм.
Мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хөвсгөл, Булган малчдын маань хөндөж байсан "Малчны тухай хууль"-нд орсон малчны нэг хүүхдийг сургах асуудал, цаатан, тува, урианхай өрхийн нэг суралцагч сургахыг багтаан шийдсэн. Тухайлбал,
-7.2.2.малчнаар 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан малчны нэг хүүхдийг мал аж ахуй, тэжээл, бэлчээрсудлалын чиглэлийн мэргэжил эзэмшүүлэх зорилгоор төрийн өмчийн сургалтын байгууллагын суралцагчид олгох тэтгэлэг;
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн маань хөндөн уулзсан асуудал бас шийдэгдсэн.
-7.2.4.хөгжлийн бэрхшээлтэй иргэнд чиглэсэн хэлзасал, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, сэтгэл зүй, арга зүй (эрүүл мэндийн, спортын)-н мэргэжлийн үндсэн хөтөлбөрөөр суралцагчид олгох.
-8.1.Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.5-3.1.7-д заасан суралцагч (цаашид "зорилтот бүлгийн суралцагч" гэх)-д дотоодын сургалтын байгууллагад дэд бакалавр, бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцахад буцалтгүй тусламж олгоно.
-8.2.Зорилтот бүлэгт дараах суралцагч хамаарна:
8.2.1. бүтэн өнчин суралцагч;
8.2.2. нэг гишүүн нь хөгжлийн бэрхшээлтэй өрхийнхагас өнчин суралцагч;
8.2.3. хөгжлийн бэрхшээлтэй суралцагч;
8.2.4. эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэйөрхийн нэг суралцагч;
8.2.5. хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсангишүүнтэй өрхийн нэг суралцагч;
8.2.6. цаатан, тува, урианхай үндэстний өрхийн нэг суралцагч;
ШИНЭ МЭДЭЭ





