МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Баян-Өлгий аймгийн нисэх буудлыг 4С ангиллын болгон хүчин чадлыг нэмэгдүүлнэ
2025.05.30
Орон нутгийн хөгжил

Баян-Өлгий аймгийн нисэх буудлыг 4С ангиллын болгон хүчин чадлыг нэмэгдүүлнэ

Баян-Өлгий аймгийн нисэх буудлыг 4С ангиллын болгон хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд тусгах санал гаргасан нь УИХ-аар дэмжигдлээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2025.05.29/-аар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 67.9 хувийн саналаар батлав. Нисэх буудлыг 4C ангилалтай болгон өргөжүүлснээр Boeing 737, Airbus A320 гэх мэт онгоцнуудыг хүлээн авах хүчин чадалтай болж, олон улсын нислэг үйлдэх, гадаад дотоодын аялал жуулчлал хөгжих боломжтой юм.

ШИНЭ МЭДЭЭ