2025.05.30
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
С.Эрдэнэболд: Боловсролтой холбоотой төсөл ярихаар байр сав барихаа яриад хүртээмжийн ялгааг бууруулах хамгийн чухал асуудлаа орхигдуулаад байна
УИХ-ын чуулганы 2025/05/30 ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Боловсролын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хүүхэд бүрд суралцах тэгш боломжийг бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар хэлэлцлээ.
Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд асуулт асууж, үг хэллээ.
Наранбаяр сайд хүний эрх дээр анхаарч сурах бичиг хийж байгаад талархал илэрхийлье. Боловсролын асуудал улс орны суурь асуудал бөгөөд хүний эрхтэй салшгүй холбоотой. Тэр ч утгаараа эрдмийн хэт цахиваас, хөгжлийн гал бадарна гэсэн философтой ард түмэн.
Нэгдүгээрт, Боловсролын тэгш хүртээмжийг бууруулах тал дээр ямар бодлого байгаа вэ? Ямар хугацаанд, ямар үр дүн гарах бодлого явж байгаа юм бэ.Жишээлбэл Төв аймаг, Дархан, Сэлэнгийн хувьд 2024-2025 оны хичээлийн жилд 69,369 хүүхэд 1-12р ангид суралцсан. Хариу бичсэн хүүхдүүдийн 70 орчим хувь нь сургууль орчны аюулгүй байдал, дэд бүтэцтэй холбоотой саналыг ирүүлж байх жишээтэй.
Хоёрдугаарт, сургуулийн дэд бүтцийг шийдэхэд дундын хугацаандаа ямар хэмжээний санхүүжилт хэрэгтэй бөгөөд энэ онд хэчнээн хувь нь орж чадаж байгаа вэ? Мөн чанар хүртээмжийн харьцаа, хэчнээн хувь нь чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа вэ?
Гуравдугаарт, боловсролыг дэмжих жил гэж байна. Ерөнхий байна. Тухайлбал чанар, хүртээмжийг ахиулах жил гэдэг ч юм уу, тодорхой зорилтуудыг тавимаар байна. ДНБ-үүнээрээ тэргүүлж байгаа 10 орон тутмын 8 нь боловсролын реформыг амжилттай хийсэн орнууд байгаа.Тэгэхээр таны хувьд боловсролын реформ хийх 3 үзүүлэлтийг юу гэж харж байна.
Түүний асуултад, Боловсролын сайд П.Наранбаяр хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ



