Ж.Батсуурь: АН-ын мөрийн хөтөлбөрт орсон 150 мянган айлыг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байлаа, үүнийг үргэлжлүүлэх үү?
УИХ-ын чуулганы /2025.06.12/-ны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг дайж, асуулт асуув.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
Монгол Улс хэдийгээр нэгдсэн төсөвтэй Нэгдсэн Монгол Улс гэж ярьдаг боловч Монгол Улсын нийт хүн амын 50%-ийг хамарсан Улаанбаатар хот агаарын бохирдол, хөрсний бохирдол, түгжрэл, утаа мөн стрессээрээ олон улсын нягтралтай хотуудын тоонд ордог. Гэтэл нөгөө талдаа хүн амын 50% нь дэлгэсэн тэрлэг шиг Монгол гэж асар том газар нутагт, 21 аймаг, сум сууринуудад оршдог. Тийм учраас энэ нөхцөл байдлууд нэг хуулийн эрх зүйн асуудлаар хэрэгжүүлэхэд маш хэцүү байдаг. Үүнийг та юу гэж хардаг вэ? Хоёрдугаарт, АН-ын 2024 оны мөрийн хөтөлбөрийн зонхилох хэсэг болчихсон хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын чиглэлээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар маш том байр суурь эзэлж ордог. 150 мянган айлын орон сууц гэж АН-ын мөрийн хөтөлбөрт орсон. Үүнийг бид эрэгжүүлнэ гэдэгтээ бүрэн итгэлтэй ажиллаж байгаа.
Та 150 мянган айлын орон сууцыг бүрэн ашиглалтад оруулна гэдэгтээ итгэлтэй байна уу? Үүн дотроо бид голлох зүйл бол ипотекийн зээлийг орон нутагт нийт эх үүсвэрийн 60, 70%-ийг олгоё. Мөн амины орон сууцад ипотекийн зээл олгоё, амины орон сууцыг дулаалах , байгалийн хүчин зүйлд тэсвэртэй болгосноор зээлийг өгөх боломжтой юм гэсэн зорилтыг дэвшүүлээд бүрэн үр дүнд хүрнэ гээд явж байгаа. Үүн дээр та ямар бодолтой байна вэ? Дараагийн асуудал, та түрүүн Хархорин хотыг тайлбарлачихлаа. Улаанбаатар хотын ачааллыг бууруулах, Хүннү хот энэ хотыг бид нар 2028 он гэхэд үндсэндээ эхний оршин суугчдад оччихсон байна гэсэн ийм тооцооллын хийж явж байгаа. Яг энэ тооцоололтанд бодит байна уу, үгүй юу. АН-ын мөрийн хөтөлбөрөөс ЗГ-ын мөрийн хөтөлбөрт нэлээд том байр суурь эзэлдэг. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, аймаг, сумын ИТХ-ын эрх мэдлийг ЗГ хэт төвлөрүүлэн татсан. Үндсэндээ сумын иргэдийн хурал, багийн ИНХ, аймгийн Иргэдийн хурлыг үндсэнд нь шүдгүй арслан болгочихсон. Энэ нөхцөл байдлыг та ер нь юу гэж харж байна вэ. Барилгын салбар хамгийн их либералчлагдсан салбар.