“One Register, One Tree” уриан дор олон улсын төлөөлөгчидтэй хамтдаа мод тарилаа
2025.06.13
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

“One Register, One Tree” уриан дор олон улсын төлөөлөгчидтэй хамтдаа мод тарилаа

JCI БАЙГУУЛЛАГЫН 2025 ОНЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЧУУЛГАН (ASPAC) МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙГАА НЬ МАНАЙ УЛСЫН ХУВЬД НЭР ХҮНДТЭЙ, ТҮҮХЭН ҮЙЛ ЯВДАЛ БОЛЖ БАЙНА.

Чуулганы хүрээнд зохион байгуулагдсан мод тарих арга хэмжээнд оролцож, “One Register, One Tree” уриан дор олон улсын төлөөлөгчидтэй хамтдаа мод тарилаа. Байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжсэн энэхүү санаачилга нь орчны бохирдлыг бууруулах, ногоон ирээдүйг цогцлоох зорилготой. Мөн олон жил хамтарч ажиллаж, найзалж нөхөрлөж ирсэн анд нөхөдтэйгээ дахин уулзаж, сайхан дурсамжаа хуваалцсан нь оролцогч бүрийн сэтгэлд онцгой мөч болон үлдлээ.

ШИНЭ МЭДЭЭ