МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Цаг агаарын гамшгийн улмаас хохирсон иргэдэд өргөө гэр гардууллаа
2025.06.17
Орон нутгийн хөгжил

Цаг агаарын гамшгийн улмаас хохирсон иргэдэд өргөө гэр гардууллаа

УИХ-ын гишүүн Р.Сэддорж, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат нар Цогт-Овоо суманд өнгөрсөн 5 сард болсон гамшгийн улмаас гэр нь нурсан айлуудад өргөө цагаан гэр гардууллаа.

Хүчтэй шороон шуурганд 8 айлын гэр, олон айлын хашаа нурж, байшингийн дээвэр хууларч хохирол амсаад байсан юм. Сумын онцгой комисс шуурхай хуралдаж, хариу арга хэмжээ, сэргээн босголтын ажлыг цаг алдалгүй авч, холбогдох газруудад уламжилж, хашаа хороо засварлаж, зарим айлуудад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн.

Тэгвэл орон гэр нь нурж, гэргүй болсон 8 айл, зорилтот бүлгийн 1, нийт 9 айл өргөө гэрээ гардан авлаа.

ШИНЭ МЭДЭЭ