МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.06.18
Улстөр

П.Батчимэг: Манай улсын зам тээврийн ослын нөхцөл байдал дайн мөргөлдөөнтэй, ядуу буурай орнуудын хэмжээнд хүрчхээд байна

УИХ-ын чуулганы /2025.06.17/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулж сайд нарыг танилцууллаа. Улмаар Ерөнхий сайд захирамжаа гардуулан 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдлаа.

Засгийн газрын шинэ гишүүдээс холбогдох асуудлаар гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн П.Батчимэг:

Сайдад нэр дэвшигч гишүүддээ амжилт хүсье. Магадгүй миний Ерөнхий сайдаас асуух асуулт танилцуулгын явцад хөндөгдсөн байж магадгүй. Гэхдээ би хуулийн хүрээнд тодруулж асууя аа гэж бодож байна.

Ерөнхий сайд та ЗГ-ын гишүүн, сайдад нэр дэвшигчдээ танилцуулах үедээ Хяналт үнэлгээний хороо 20 минутын хот болон Боомтын сэргэлтийн асуудал хариуцсан ЗГ-ын гишүүн 3 сайдын орон тоог өөрийн бүрэн эрхийн хүрээнд ЗГ-ын бусад гишүүдэд хариуцуулан хуваарилж хэмнэлт хийсэн гээд хэлчихсэн. Монгол Улсын ЗГ-ын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 6 дахь хэсэгтхуулийн алийг нь авсан, хэрэв хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Монгол Улсын сайд нарын эрхлэх асуудлыг нэгээс нөгөөд шилжүүлэх, нэг орон тоонд нэгтгэх өөрчлөлт оруулах бол тухай саналаа Ерөнхий сайд УИХ-д өргөн мэдүүлж шийдвэрлүүлсний үндсэн дээр гүйцэтгэнэ ээ гээд маш тодорхой заачихсан байгаа. Тэгэхээр заалтын дагуу Монгол Улсын сайд нарын эрхлэх асуудлыг нэгээс нөгөөд шилжүүлэх гэдэг нь та Монгол Улсын ЗГ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах санал гаргах ёстой гэж би хувьдаа ойлгож байна. Өөрөөр хэлбэл дээрх 3 сайдын эрхлэх асуудал буюу аль чиг үүргийг аль сайддаа шилжүүлж байгаа нь тодорхой байх ёстой. Гэтэл ЗГ-ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт дээрх 3 сайдын эрхлэх асуудлыг аль нэг сайдын эрхлэх асуудалд шилжүүлсэн өөрчлөлт оруулсан гэдэг зүйл тодорхой биш байна аа. 3 сайдын орон тоо хэвээр байгаа гэж ойлгож болох уу? Өөрөөр хэлбэл 3 сайдын орон тоог хэмнэхийн тулд Ерөнхий сайд та ЗГ-ын бүтцийн тухай ЗГ-ын бүрэлдэхүүний тухай болон Монгол Улсын ЗГ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай гэсэн 3 хуулийн төслийг цогцоор нь УИХ-д өнөөдөр өргөн мэдүүлж хэлэлцүүлэх ёстой байсан биш үү.

ХЗДХ-ийн сайдад нэр дэвшигч Л.Мөнхбаатар, Зам тээврийн сайдад нэр дэвшигч Б.Дэлгэрсайхан сайдаас асуулт асууя.

2020-оос 2024 оны хугацаанд Монгол Улсын нийт осол гэмтлийн тэргүүлэх шалтгааны эхний 3-д зам тээврийн осол орсон. 2024 оны байдлаар нийт 30977 зам тээврийн осол бүртгэгдэж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22,8%-аар өссөн дүн статистик мэдээ бий. Тэгэхээр 30977 зам тээврийн ослын улмаас 4493 хүн амь нас эрүүл мэндээрээ хохирч,631 хүн амь насаа алдсан ийм харамсалтай мэдээ байна. Монгол Улсад зам тээврийн ослын нөхцөл байдал, дайн мөргөлдөөнтэй ядуу буурай орнуудын ийм нөхцөл байдлын хэмжээнд хүрсэн байна аа. Миний биенийслэл хотын хэмжээнд тулгамдсан асуудал болсон бичил цахилгаан тээврийн хэрэгсэл болох суррон скүүтерийн хуулийг өргөн барихпроцессын үйл ажиллагаа маш удаашралтай, төрийн захиргааны төв байгууллага ХЗДХЯ, ЗТЯ-аас оролцоо маш муу байгаа.

Түүний асуултад Ерөнхий сайд Г.Занданшатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ