2025.06.19
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
П.Сайнзориг: Тэтгэвэрт гарах хүмүүсийнхээ ирээдүйн эрсдэлийг тооцож аливаа зүйлийг ярих ёстой!
УИХ-ын чуулганы /2025.06.19/-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
Нийгмийн даатгалын сангийн нөхцөл байдлыг ухраахаар сайн, муу 2 талтай. Хуулийн төслүүд угаасаа тэгж л явдаг. Гишүүд улс төрийн зорилгоор санаачилж байгаа тохиолдол байгаа. Нэг талдаа тооцоо судалгаа жоохон тийм. Гэхдээ гишүүдийн хууль санаачлах эрхийн асуудлыг өнөөдрийн хууль эрх зүйн орчиндхүндэтгэж байгаа. Ер нь цаашдаа бодлогын хүрээнд нийгмийн даатгалын сантай холбоотой асуудлыг УИХ-ын гишүүд биш, ЗГ санаачилдаг харин УИХ-ын гишүүд нь чиглэлийн эрх зүйн реформыг хийхийг ЗГ-таа шахалт, саналаа хүргүүлдэг байдлаар явах нь зүйтэй. Бид эцсийн дүндээ олон нийтийн мөнгийг дээрээс нь ирээдүйд тэтгэвэрт гарах гэж байгаа хүмүүсийн ирээдүйн эрсдэлийг тооцож аливаа зүйлийг ярих ёстой!
Нэгдүгээрт, энэ хуулийн төсөл батлагдвал 1,2 тэрбум төгрөгийн НДШ-ийн орлого орж ирэхээргүй болох юм байна. Энэ мөнгийг яаж нөхье гэдэг байдлаар зардлын тооцоог хийв, хаанаас орж ирнэ гэж үзэв? Дутагдах эх үүсвэр буюу 1,2 их наяд төгрөгийн асуудлыг хэрхэн яаж зохицуулах юм?
Хоёрдугаарт, сүүлийн үед уул уурхай, тээврийн салбар дахь нөхцөл байдал хүнд байна. Эндээс нийгмийн даатгалын орж ирэх орлогууд багасах юм шиг байна. Учир нь цомхотгол явах шинжтэй байна. Ингээд бодохоор энэ хууль хэрэгжих боломж нь хэр байна вэ?
Гуравдугаарт, хоол унаа, түлээ нүүрсний хөнгөлөлтийг цалингаас гаргаад, энэ орлого дээр НДШ төлүүлэхгүй гэчихээр үндсэн цалин жижигхэн байгаад байдаг. Хоол, унааны мөнгө нь хэт өндөр болоод сүүлдээ зөрөөнүүд үүсээд, НДШ сүүлдээ хүнд байдалд орох вий! Үүн дээр эрсдэлийг хаасан ямар зохицуулалт байна.
ШИНЭ МЭДЭЭ

