2025.06.25
Гадаад харилцаа
ОУПХ-той харилцах бүлгийн дарга Фабиан Хамильтон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Иргэний Зориг Ногоон Нам-н УИХ-ын гишүүд ИБУИНХУ-ын парламент дахь Олон Улсын Парламентын Холбоотой харилцах бүлгийн дарга Фабиан Хамильтон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Ногоон үзэл баримтлалтай намын хувьд мөн Намын Дарга Б. Батбаатар БОУАӨ-ын Сайд болсны хувьд 2026н онд зохион байгуулагдах COP17 олон улсын уур амьсгалын өөрчлөлтийн хурлын тухай, Монголын байгаль цаг уур, цөлжилт хуурайшилт зэрэг асуудлаар санал солилцов.
Хамгийн сонирхолтой бөгөөд хөгжилтэй асуулт нь сонгогчид та бүхнийг Байгаль орчны хувьд дэмжиж сонгов уу эсвэл иргэний өөр бусад асуудлаар дэмжиж сонголт хийв үү гэдэг асуулт байлаа! Иргэд манай намыг яагаад дэмжсэн билээ саналаа өгсөн хүмүүс хэлнэ дээ гэж бодонгоо 2 талтай гэсэн даруухан хариултаар хаав!