МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.06.25
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Р.Батболд: Засгаас гарсан тогтоол шийдвэрийг үл тоосон Нийслэл гэдэг "Вант улс"-тай болчхоод байна

УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны /2025.06.24/-ний өдрийн хуралдаанаар Байнгын хорооны тогтоолын төсөл /Нүүрсний цэвэр технологийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулах тухай/-ийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Р.Батболд:

Нийслэлтэй холбоотой асуудал үнэндээ "Гоё" юмаа. Зарим дарга нар нь загнаад, зарим нь ажлаа мэдэхгүй суугаад байна. Чимээгүй сонсож суугаад гаръя гэж бодтол асуухаас аргагүй зүйлс гарч ирээд байх юм.

Түлш үйлдвэрлэтэл стандарт нь тулчхаад гээд. Та бүхэн түлшээ гаргаж үзээд ийм стандартаа хийвэл болох юм гэдэг зүйлээ гаргадаггүй юмуу? Стандарт нь энэ тул ингээд л байж байна гэдэг зүйл ярьж болдог юмуу? Өөрийн өртгийг өнөөдрийг хүртэл тооцоогүй явсан. Одоо нэмэгдх гэж байна гэх юм. Танай үйлдвэр байгуулагдаад 7-8 жилийн хугацаанд ямар ч өртөг тооцохгүй явдаг юмуу? 6 сар байгууллага толгойлчхоод шийд гаргах гэхээр болдоггүй, Яам, Тамгын газар нь шийдлээ гаргаж өгөөч ээ гэх юм.

Нийслэлийн Засаг дарга Таван толгой түлшийг авчихвал 2 жилийн дотор алаад өгнө, ашигтай ажиллаад өгнө гэсэн. 700 тэрбум төгрөгийн өр зээлийг шилжүүлээд авсан. Н.Номинчимэг гишүүн үүнийг нь Нийслэлд өгчихвөл "алаад өгнө" гээд гүйгээд байсан. Ажлын хэсгийн дүгнэлтэн дээр 700 тэрбум чинь 1,5 их наяд болчихсон явж байх юм. 8-9 сарын хугацаанд 800 тэрбум танайд бичигдчихсэн явж байгаа юмуу? Ажлаа хийж чадахгүй, шийдлээ гаргаж чадахгүй Яамд, Тамгын газраас асуугаад байгаа бол эртхэн больсон нь дээр. Энэ өвөл юу түлэх гээд байгаа юм? 268 тэрбумын нүүрс авах асуудал чинь явахгүй шүү дээ. Нүүрс, түлшинд мөнгө зарцуулахгүй гээд тогтоол, шийдвэр нь гарчхаад байхад та бүхэн тендер зарлана гээд явж байдаг. Ямар том толгойтой гоё юм бэ? Нийслэл гэдэг Хаант улс юмуу, Вант улс юмуу? асуудал арай дэндэж байна.

Түүний асуултад НИТХ-ын төлөөлөгч А.Амартүвшин хариуллаа.

Таван түлш компани анх Нийслэлийн мэдэлд ирэхэд 2003 ажилтантай байсан. Менежментийн дахин зураглалыг хийгээд, үйл ажиллагааг нь жигдрүүлээд, бүтээмжийг 86 хувьтай болгосон. Орон тоог 1600 дотор багтаагаад явж байна. Бид мидлинг алттай хольсон ч үүнээс дээш үзүүлэлт гарахгүй болчхоод байгаа юм. Өнгөрсөн өвлийн агаарын бохирдол ямар байсан билээ. Бид дахин мидлингээ ашиглаад, дахин шахмал түлш хийвэл яг л адилхан өвлийг угтана. Тиймээс Нийслэлээс дараачийн сонголт буюу хагас коксыг оруулж ирээд Засгийн газраас тавьж буй мега төслүүдийн дунд Багануурын нүүрсний үйлдвэрээ түшиглээд хагас коксны үйлдвэр баригдтал үүнийг ашиглаад явъя гэсэн санал байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ