
2025.06.10
Орон нутгийн хөгжил
ТӨМӨР ЗАМЫН ХАМГААЛАЛТЫН ТОР ТАТАХ, ХОХИРОЛ БАРАГДУУЛАХ ТАЛААР АНХААРНА
Эрдэнэт мал сүрэг, малчин түмний амин зуулга зүй бусаар хорогдож байгаа энэ үйлдэл хэрээс хэтэрч, дайрсан малаа нүх ухаж булах гэж байсан гэх үйлдэл хүртэл Цогтцэций сумын нутагт гарчээ.
16 тооны малаа вагонд дайруулсан малчинтай холбогдож, төмөр замын хамгаалалтын тор татах, хохирол барагдуулах талаар анхаарна гэдгээ хэллээ.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам хамгаалалтын хашаагүйн улмаас Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай сумд, Дорноговь аймгийн Мандах сумын нутгийн малчдын мал сүрэг, зэрлэг ан амьтад олноороо дайруулж байгаатай холбогдуулан "Монголын төмөр зам" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуунтай уулзаж Цогтцэций сумаас Манлай, Зүүнбаян чиглэлд төмөр замын хамгаалалтын хашааг 2025 оны 6-р сарын 1 нээс өмнө 130 км-ээр ахиулах төсөв нь тавигдсан яаралтай худалдан авах ажиллагаа хэсэгчлэн зохион байгуулах талаар ч ярилцсан. Эхний 22 км тор татах ажил эхэлсэн тухай төмөр замын Цэций өртөөний ажилчид, сум орон нутгийн удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр мэдэгдсэн.
Хамгаалалтын тор татаж, ажлаа эхлүүлээгүйн улмаас өнөөг хүртэл олон малчид хохирлоо. Төмөр зам дээрх адуу, вагон ирэхэд далангаас бууж чадахгүй зам дээрээ давхидаг тухай сэтгэл эмзэглэм зүйлийг ч нутгийнхан ярьцгааж байна.
Хохирсон дээрх асуудлаар Монголын төмөр зам ТӨХК болон Хүний эрхийн комисс зэрэг холбогдох газруудад албан бичиг хүргүүлнэ. Төмөр зам дээр вагон ослын зогсолт хийсэн тохиолдолууд 400 гаруй удаа гарсан, үүнээс 6 удаа мал сүрэг дайруулсан гэж байгаа боловч малчдад, сум орон нутагт, цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй булшлах гэж байсан гэх үйлдэл бол байж боломгүй асуудал юм!
ШИНЭ МЭДЭЭ





