МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн Авто тээврийн цехийн хамт олныг хүлээн авч уулзлаа
2025.06.26
Орон нутгийн хөгжил

“Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн Авто тээврийн цехийн хамт олныг хүлээн авч уулзлаа

Авто тээврийн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “Авто тээврийн улсын III зөвлөгөөн” Төрийн ордонд амжилттай зохион байгуулагдаж байна.

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа тус зөвлөгөөнд оролцож буй “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн Авто тээврийн цехийн хамт олныг хүлээн авч уулзлаа.
Тэрбээр, "нэгэн цагт мөр зэрэгцэн ажиллаж явсан хамт олон, нөхөдтэйгөө уулзаж, дурсамжаа сэргээн халуун дотно яриа өрнүүлсэн сайхан мөч байлаа. Салбартаа үнэнч сэтгэлээр зүтгэж, хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулсаар буй нийт авто тээврийн салбарын хамт олондоо цаашдын ажилд нь амжилт хүсье" гэв.

ШИНЭ МЭДЭЭ