
2025.07.07
Улстөр
УИХ-ын чуулганы нэг жилийн хугацаанд 20 ажлын хэсэгт орж ажилсан байна
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан 15 ажлын хэсэгт, Байнгын хорооны тогтоолоор байгуулсан 5, нийт 20 ажлын хэсэгт тус тус орж ажиллалаа.
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг.
- 1.Нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, захиргааны хэм хэмжээний актын тоог цөөрүүлэх, цэгцлэх талаар санал, дүгнэлт гарган холбогдох бусад хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг /УИХ-ын даргын 2024 оны 75-р захирамж/
- 2.“Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг /УИХ-ын даргын 2024 оны 71-р захирамж/
- 3.Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, “Хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2024 он
- 31-р тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээний санал боловсруулах, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг /УИХ-ын даргын 2024 оны 59-р захирамж/- Энэ ажлын хэсгийн хүрээнд Дархан, Сэлэнгэ дэх гурилын үйлдвэрүүд, Зах худалдааны төвүүдийн үйл ажиллагаатай танилцсан.
- 4.Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, нийгмийн халамжийн тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, шаардлагатай холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг /УИХ-ын даргын 2024 оны 97-р захирамж/
- 5.Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмын хүрээнд холбогдох эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар судлах, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг /УИХ-ын даргын 2024 оны 94-р захирамж/6.Шүгэл үлээх журмын талаар хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг /УИХ-ын даргын 2024 оны 106-р захирамж/
- 7.“Хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг /УИХ-ын даргын 2024 оны 93 дугаар захирамж/
- 8.Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шинээр бий болж байгаа нийгмийн зарим харилцаа /тээгч эх, үр шилжүүлэн суулгах, өв залгамжлал зэрэг/-г зохицуулах талаар санал, дүгнэлт гарган, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг /УИХ-ын даргын 2024 оны 174-р захирамж/
- 9.Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Улсын Их Хуралд яаралтай горимоор өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-аас 27 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлсангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын 2024 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 303-р захирамжаар
- 10.Хөдөө аж ахуйн даатгалын тухай анхдагч хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг /УИХ-ын даргын 2025.01.28-ны 66-р захирамж/
- 11.2025.01.28 Хөдөө аж ахуйн даатгалын тухай анхдагч хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг /УИХ-ын даргын 2025.01.28-ны 66-р захирамж/
- 12.2025.01.30- Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн /УИХ-ын даргын 2025.01.30-ны 68-р захирамж/
- 13.2025.04.03- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн /УИХ-ын даргын 2025.04.03-ны өдрийн 158-р захирамжбайгуулагдсан/
- 14.2025.05.08- “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын 4 дэх заалтын хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн /УИХ-ын даргын 2025 оны 210-р захирамж/
- 15.Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах туха хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн /УИХ-ын даргын 2025 оны 292-р захирамж/
Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг:
- 1.Ёс зүйн дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны 2024 оны тогтоолоор Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон дагалдах хууль, тогтоолыг хэлэлцэх асуудлаар саналболовсруулах үүрэг бүхий ажлын хэсэг
- 2.2025.04.09- Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгны хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн
- 3.2025.04.09- Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсээн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн
- 4.2025.04.09- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн холбогдох заалтад өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн
- 5.2025.04.09- Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн /ХЗБайнгын хорооны 2025.04.09-ний өдрийн 04-р захирамжаар байгуулагдсан /
ШИНЭ МЭДЭЭ


