2025.07.08
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
Б.Бат-Эрдэнэ: Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл чинь баларлаа!
УИХ дахь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан боллоо. Уг хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
Олон улсын төсөл хөтөлбөрүүд ихэвчлэн тусгай хамгаалалттай газар нутгуудтай холбоотой асуудлууд хөндөгддөг. Нөгөө талдаа аялал жуулчлалтай холбоотой асуудлууд хөндөгддөг. Хөвсгөл аймаг Хэнтий аймагт хэрэгжиж байгаа тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл хөтөлбөр. Бүтэн жилийн хугацаанд Хөвсгөл аймагт баригдаж байгаа Хатгал, Жанхайн хоорондохзам огт явсангүй.
Нэгдүгээрт, бид тусгай хамгаалалттай газар нутгууд дээр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд дээр анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт, нөхдүүд ээ! яамнаас ч юм шиг, биш ч юм шиг зөвлөх үйлчилгээний баг гэх мэт баахан багуудыг гаднаас оруулаад ирдэг. Тэд нар нь ажиллаад байгаа ч юм шиг ажиллахгүй байгаа ч юм шиг. 2025 оны 4 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн санал дүгнэлт маш ерөнхий орж ирж байна. Нэг ч хуралдаагүй гэж ярьж байх шиг байна. Та нар хариуцсан ажлаа хийвэл хий хийхгүй бол сандал суудлаа чөлөөлж өгөх хэрэгтэй!