МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.07.08
Эдийн засаг, Худалдаа

Ж.Батжаргал: Орлогоо их өндөр төлөвлөхөөр дагаад зарлагын асуудал гарч ирнэ

УИХ-ын чуулганы 2025/07/08ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2025.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн "Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай" хуулийн төслийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн баригдаж орж ирсэн. Амьдрал үргэлжилж байгаа юм болохоор урьдчилан таамаглагдах боломжгүйгээр орлогозарлага хоёр хоёулаа зэрэг буурч байгаа. Энэ тохиолдолд яах юм бэ гэдэг асуудал байгаа. Тогтвортой байдлын тухай хууль бол макро түвшиндээ улс орны эдийн засаг, төсвийнхөө үндсэн үзүүлэлтүүдийг тогтвортой дунд хугацаанд нь барих замаар эдийн засгийнхаа өсөлтийг дэмжих ийм л үндсэн агуулгатай хууль. Тэгтэл хуулийн үндсэн үзэл санаанд тулгуурлаад бодит байдлаас зөрсөн байдлаар ирэх оныхоо төсвийг боловсруулах нөхцөл байдлыг Засгийн газарт үүсгэчхэж таарахгүй байгаад байгаа. Хэрэв төсөв боловсрогдох юм бол орлогоо их өндөр төлөвлөөд, дагуулаад зарлагын асуудал гарч ирнэ. Тэгтэл хэрэгжих явцдаа улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд нэлээн эрсдэлийг авчрах ийм нөхцөл байдал л харагдаад байгаа. Гол нэр төрлийн эрдсүүдийн үнэ дэлхийн зах зээл дээр унаж байна, буурч байна. Энэ нь тогтвортойгоор нэг хэсэг хугацаанд хадгалагдаж болох нь гэж олон улсын байгууллагууд, судлаачид төсөөлөөд байгаа. Тэгэхдээ бид хэдийн ярьж байгаа төсвийн хүрээний мэдэгдэл энэ онд биш ирэх онд хэрэгжих төсвийнхөө асуудлыг зохицуулж байгаа шүү дээ. Тийм учраас ирэх онд энэ байдал яг баттай хадгалагдана гэсэн тийм тооцооллыг манай дотоодын судалгааны байгууллага, эрх бүхий байгууллагууд, олон улсын байгууллагуудаас хийсэн төсөөлөл, таамаглал, энэ хоёрын хоорондын нийцэл ямархуу байдалтай байна вэ?

Хоёрдугаарт нь одоо орж ирчхээд байгаа хуулийн төслийг анхны хэлэлцүүлгийнх нь явцад жоохон сайжруулах шаардлага байна гэж харж байгаа. Одоо байж байгаа төслөөрөө бол. Магадгүй мөнхийн хэрэглээний цонх үүсгэчхэж мэдэхээр ийм заалт байгаа. Үүнийг ямарваа нэгэн байдлаар таамаглах боломжгүй давтагдашгүй хүчин зүйл үүссэний улмаас тэр орлого зарлага хоёр чинь зэрэг буусан тохиолдолд л ашиглагддаг байдлыг нь хангаж өгсөн. Тийм хязгаарлалттай заалт болгож л оруулах ёстой болов уу. Энэ дээр төсөл өргөн баригч ямар байр суурьтай байна вэ?

Түүний асуултад, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ