2025.07.08
Эдийн засаг, Худалдаа
Б.Цэнгэл: Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчийн хуулийн этгээдийн хувьцааг олон нийтэд нийтлэн худалдах үндсэн чиглэлийг бэлтгээд танилцуулахаар ажиллаж байна
УИХ-ын чуулганы 2025/07/08ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2025.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн "Нийтийн өмчийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэллээ.
Ц.Баатархүү гишүүний асуултад, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл дараах хариултыг өглөө.