МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

МОНГОЛЫН МЭРГЭШСЭН НЯГТЛАН БОДОГЧДЫН ИНСТИТУТИЙН VIII ИХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
2025.06.28
Эдийн засаг, Худалдаа

МОНГОЛЫН МЭРГЭШСЭН НЯГТЛАН БОДОГЧДЫН ИНСТИТУТИЙН VIII ИХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт /ММНБИ/-ийн VIII Их хуралд оролцож, мэргэжил нэгт нөхөддөө мэндчилгээ дэвшүүллээ. VIII Их хуралд тус институтийн нийт гишүүдийн төлөөлөл болох 488 төлөөлөгч оролцож байна.

ММНБИ нь 5500 гаруй мэргэшсэн нягтлан бодогч, 180 гаруй аудитын компанийн гишүүнчлэлтэй, Монгол Улс төдийгүй гадаад оронд нийт 31 салбартай мэргэжлийн байгууллага бөгөөд Дэлхийн Нягтлан Бодогчдын Холбоо, Ази Номхон Далайн Нягтлан Бодогчдын Холбооны гишүүн юм.

Дэлхий даяар санхүүгийн ил тод байдал, тогтвортой хөгжил, цахим шилжилт зэрэг асуудалд санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтнүүдийн оролцоо, манлайлал илүү чухал болсон энэ үед Мэргэжлийн байгууллага “МЭРГЭЖЛИЙН ИТГЭЛЦЭЛ- ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” уриан дор хуран чуулж, амжилт ололтоо дүгнэн хэлэлцэж цаашдын чиглэлээ тодорхойлох юм.

ШИНЭ МЭДЭЭ