МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.07.08
Эдийн засаг, Худалдаа

Х.Булгантуяа: Улсын төсвөөс юм барих тусам төрийн өмч улам их нэмэгдээд л байна. Нийт хэчнээн төрийн өмчит кмпани байна вэ?

УИХ-ын чуулганы 2025/07/08ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2025.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн "Нийтийн өмчийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

Нэгдүгээрт,

Төрийн өмчийг их шамшигдуулж байна. Хөрөнгийн үнэлгээ яг үнэн бодит байж чадахгүй байна гэдэг асуудал. Энэ асуудал нэлээн жоохон дутмаг орхигджээ гэж харж байна. 67.3.1 дээр тухайн хөрөнгийн бүртгэлийн үнэ зах зээлийн үнээс материаллаг хэмжээний зөрөөтэй болсон бол гэж. Үүнийг хэн тогтоох вэ? Миний бодлоор ихэнхдээ зах зээлийн үнээс асар их ялгаатай. Үүнийг хэн ч тогтоохгүй хэн ч акт тавихгүй байгаа байх. Хувийн хэвшвэл яадаг вэ гэхээр өөрсдөө засвар үйлчилгээ хийе гэх юм бол бараг үнээрээ хөрөнгийн үнийг нь нэмэгдүүлээд явдаг. Хэрвээ урсгал зардал хийсэн бол их хэмжээний засвар, үйлчилгээ хийсэн бол үнийг нь хөрөнгийн үнэлгээг нь өөрчлөөд бүртгээд явдаг. Манай дээр бараг байдаггүй. Сүүлийн 40 хэдэн жилийн настай сургууль актлахад бэлэн гээд байдаг. 40 хэдэн жил дотроо бараг жил болгон засвар хийгээд ахиад 4-5 жил тутамд их засвар хийчихсэн байгаа мөртлөө бүртгэгдэхгүй яваад байдаг. Төрийн өмчийг яадаг вэ гэхээр хөрөнгийнх нь үнэлгээг нь шинэчлэхгүй эсрэгээрээ элэгдэл хорогдлыг тооцож явсаар байгаад ашиглахын аргагүй болсон. Тайлан баланс дээр бараг 0-ээр бүртгэж байгаа шахам юм ярьж байгаад хэн нэгэн хувьчлаад авчихдаг. Тэгэхээр иргэдийн бухимдаад байгаа энэ асуудал чинь энэ хууль дээр төдийлөн сайн сууж өгөөгүй юм биш үү?

Хоёрдугаарт,

Өмчийн мэдээллийн сантай болох ёстой гэдэг дээр санал нийлж байгаа.ТӨХ-н дээр төрийн өмчит хэдэн компанийн л мэдээлэл байх шиг байгаа юм. Дээрээс нь нэмээд мэдээллийн сангаа бүртгэж байгаа цахим систем нь гадаадаас буцалтгүй тусламжаар ч гэнэ үү үнэгүй шахам авсан нэг системтэй. Үнэгүй юм бол үнэгүй л юм байдаг. Хамгийн аюулгүй, хамгийн сайн байх ёстой энэ бүх зүйл бол хангагдахгүй байна. Үүн дээр жоохон ач холбогдол өгөөд мөнгө төгрөгөөр нэг сайн юм худалдаж аваач ээ. Тэгэхээр энэ төрийн өмчийн систем дээр улсын төсвөөс, орон нутгийн төсвөөс, дээрээс нь нөгөө буцалтгүй тусламжаар төрөөс өгч байгаа. Жишээлбэл саяхан Хэнтий аймагт баригдсан нисэх онгоцны буудлыг ийшээгээ бүртгэгдэнэ гэж ойлгож байгаа. Энэ зөв үү? Улсын төсвөөс баригдаж байгаа бүх өмчүүд энэ дээр бүртгэгдэнэ гэж. Үүн дээрээ засвар үйлчилгээ хийх юм бол улсын төсвөөс ахиад засвар хийдэг үүнийг яаж бүртгэх юм бэ? Уг нь би бодохдоо бүх өмчүүдээ бүртгээд бараг цааш нь дарангуут хэдэн онд ямар компани, ямар засвар хийсэн, ажлынх нь зураг гэх бүх мэдээллүүд нь нэг дор байж байдаг тийм байж чадах уу? үгүй юу?

Улсын төсвөөс их юм бариад л байх тусам төрийн өмч улам их нэмэгдээд л байна. ДНБ-д нийтдээ хэдэн их наяд байна гэж үзэж байна вэ? Орон нутгийн өмчийнхийгөө оруулаад, төрийн өмчийнхийгөө, дээрээс нь улсын төсвөөр орон нутгийн төсвөөр баригдсан бүх энэ өмчүүдийгээ нийлүүлээд ер нь хэд байна гэж үзэж байна вэ? Зохист харьцаа гэж ер нь олон улсад байдаг юм уу?

ШИНЭ МЭДЭЭ