МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн өнгөрсөн 1 жилд тойрогтоо хийсэн ажил
2025.07.08
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн өнгөрсөн 1 жилд тойрогтоо хийсэн ажил

УИХ-ын гишүүн Х.Булантуяа Баянзүрх дүүргийнхээ сонгогчдын итгэлийг хүлээн, Монгол Улсын Их Хурлын гишүүн болж тѳр түмэндээ тангараг өргөснөөс хойш нэг жилийг ардаа үдлээ. Түүний өнгөрсөн 1 жилийн хугацаанд тойрогтоо хэрэгжүүлсэн ажлуудыг тоймлон хүргэж байна.

БЗД-ийн Гачуурт тосгонд ЭМТ шинэ эмнэлэг ашиглалтад орлоо

Тус эмнэлэг үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр 20, 33 дугаар хорооны 8 мянга гаруй иргэд дүүргийн ЭМТ-ийг зорих шаардлагагүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг илүү ойроос авах нөхцөл бүрдлээ.

2024-өөс 2025 онд улсын төсвийн хөрөнгөөр боловсролын салбарт хийгдэх ажлууд

БЗД-ийн 38 дугаар хороо Баганат хороололд 1500 суудалтай сургууль, БЗД-ийн 26 дугаар хороо Олимп хотхонд 640 суудалтай сургууль, спорт заал, БЗД-ийн 13 дугаар хороо 14 дүгээр сургуулийн өргөтгөлийг хийх, БЗД-ийн 2 дугаар хороо 960 суудалтай сургууль барих төслүүд хэрэгжинэ. Мөн БЗД-ийн 14 дүгээр хороонд 4 байршилд 6,7 тэрбум төгрөгийн төслийг хэрэгжүүлнэ. БЗД-ийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 280 хүүхдийн цэцэрлэгийг энэ 9 сард ашиглалтад оруулна.

Түүнчлэн БЗД-ийн хэмжээнд хамгийн их хүн амтай 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт сургууль, цэцэрлэгийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтны ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. Энэхүү цэцэрлэг нь сүүлийн үеийн цэцэрлэгийн барилгын стандартын дагуу шалны халаалтыг шийдвэрлэсэн. Мөн нэмэлтээр өрөөний радиатор паараар хална.

БЗД-ийн ЕБС, цэцэрлэгүүдийн багш сурагчдын суралцах хөгжих орчныг сайжруулах зорилгоор нийт 10 төрлийн 542 ширхэг мэдээлэл технологийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Энэхүү хөрөнгө оруулалтад суурин компьютер, шромбүүк, зөөврийн төхөөрөмж, хар болон өнгөт принтер, проектор, ухаалаг зурагт, интерактив самбар зэрэг орчин үеийн дижитал хэрэгслүүд багтсан юм.

Хүүхэд бүрд хүртээмжтэй ээлтэй боловсролын орчныг бүрдүүлэх зорилгын хүрээнд БЗД-ийн 10 дугаар цэцэрлэгт тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Ийнхүү тусгай хэрэгцээт боловсролын орчныг үе шаттайгаар сайжруулж байгаа нь хүүхэд бүр тэгш чанартай боловсрол эзэмших үндэс суурийг бүрдүүлж байгаагийн нэг жишээ.

БЗД-ийн 7 дугаар хороо 2 дугаар байр 31 дүгээр байрны гадна дулаалга фасадын ажил бүрэн дууслаа.

Гэр бүл хөгжлийн төв ашиглалтад орлоо

2023 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн Гэр бүл хөгжлийн төв нь гэр бүл, өсвөр үе, ахмадуудад зориулсан урлаг, бүтээлч байдал, суралцах орчныг бүрдүүлсэн насан туршийн боловсролыг олгох туршлага хуваалцах боломжтой. Тус төв 57 мянган орчим иргэнд нээлттэй үйлчилгээг үзүүлнэ. Хүүхэд, залуусын хөгжил, хамгаалал, гэр бүлийн орчныг дэмжих зорилгоор Гэр бүл хөгжлийн төвийн нэг давхарт Миний хөгжлийн гудамж төслийг албан ёсоор нээлээ.

тоглоомын хэрэгсэл, сүүдрэвч, амрах сандал, ногоон байгууламж бүхий цогц орчныг бүрдүүлэв

Нийслэлийн БЗД-ийн 11 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суугч хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор тоглоомын талбайг шинээр тохижууллаа. Тус ажил нь орчны аюулгүй байдлыг хангасан орчин үеийн шаардлагад нийцсэн тоглоомын хэрэгсэл, сүүдрэвч, амрах сандал, ногоон байгууламж бүхий цогц орчныг бүрдүүлснээрээ онцлогтой. Нийслэлийн БЗД-ийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 960 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн барилга угсралтын ажил эрчимтэй үргэлжилж байна. Энэхүү боловсролын байгууллагыг энэ ондоо багтаан бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн барилгын ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа юм.

100 гаруй өрхийн цахилгааны асуудлыг бүрэн шийдвэрлэв

БЗД-ийн 11 дүгээр хорооны Нам даваа Дунд даваа орчмын тоггүй байсан 100 гаруй өрхийн цахилгааны асуудлыг бүрэн шийдвэрлэлээ. Уг ажил нь тухайн бүсийн иргэдийн олон жил тулгамдаж ирсэн асуудлын нэг байсан бөгөөд төрийн болон холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд амжилттай хэрэгжлээ.

БЗД-ийн 20 болон 11 дүгээр хороонд газар тариалангийн салбарыг дэмжих орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор нийт 30 зуны хүлэмж усжуулалтын систем бүхий иж бүрэн өвлийн хүлэмж болон холбогдох тоног төхөөрөмжийг бүрэн суурилуулж ашиглалтад хүлээлгэн өглөө.

ШИНЭ МЭДЭЭ