Б.Дэлгэрсайхан: Зүүн бүсийн аймгуудыг зорин очих гадаад болон дотоодын аялагч жуулчдын тоо нэмэгдэнэ
2025.07.01
Зам, Тээвэр

Б.Дэлгэрсайхан: Зүүн бүсийн аймгуудыг зорин очих гадаад болон дотоодын аялагч жуулчдын тоо нэмэгдэнэ

Монгол Улсын Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Бүсүүдийн хөгжлийг дэмжих, олон улсын авто замын шинэ коридор байгуулах, хилийн боомтууд болон аймгийн төв, сумдыг холбох "Шинэ сэргэлтийн таван тойрог" авто замынтөслийг хэрэгжүүлж, олон улс, улсын болон орон нутгийнчанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлын хүрээнд ЭРЭЭНЦАВ-БИЧИГТ гэсэн авто замын ШИНЭ КОРИДОР-ыг нэмж барихаар шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотыг Бичигт боомттой холбох “Баруун-Урт-Бичигт”чиглэлийн авто замын эхний үе шат 152 км хатуу хучилттай авто зам” төслийн ажил хэрэгжихэд бэлэн болж зам барилгын ажил эхэллээ. Энэ авто зам төслийг 2025-2027 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 324 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөн, 2025оны улсын төсөвт 31,6 тэрбум төгрөгийг тусгаж Төрийн Худалдан Авах Ажиллагааны газраас тендерийг зарлан гүйцэтгэгчээр Монголын үндэсний аж ахуйн нэгж “Монгол зам групп” ХХК, техник технологийн хяналтын зөвлөх компаниар “Аварга зам” ХХК тус тус шалгарсан байна.

Тус авто замын асфальтбетон хучилт 11см, цементээр бэхжүүлсэн буталсан чулуун суурь 22 см, цементээр бэхжүүлсэн хөрсөн суурь 22 см, суурийн доод үе 30см ба нийт 85см зузаан хийцлэлтэй бөгөөд 1 км авто замын өртөг 2,1 орчим тэрбум төгрөг байна. Энэ замын хийцлэл нь хүнд даацын машин зорчиж болхуйц хэмжээнд төлөвлөгдсөн юм.

“Баруун-Урт-Бичигт” чиглэлийн хатуу хучилттай авто зам авто зам ашиглалтад орсноор Монгол Улсаар дайран өнгөрөх Ази Европыг холбосон авто замын сүлжээ шинээр нэмэгдэж, Бичигтийн боомт нь Замын-Үүд боомтын дараа орох томоохон боомт болон хөгжих ирээдүй харагдаж байна. Улмаар БНХАУ-ын Тянжин, Жинзоу, Далиан зэрэг боомтоор дамжин Зүүн хойд азийн улстай худалдаа хийх боломжийг бүрдүүлж өгөх эдийн засгийн чухал ач холбогдолтой юм.

ШИНЭ МЭДЭЭ