МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монголын эдийн засгийн форум 2025 Төрийн ордонд "Маргаашийн төлөө хамтдаа" уриан дор эхэллээ
2025.07.08
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Монголын эдийн засгийн форум 2025 Төрийн ордонд "Маргаашийн төлөө хамтдаа" уриан дор эхэллээ

ЦХИХХ-ны сайд Э.Батшугар форумын хоёр дахь өдөр “ДИЖИТАЛ ЭРИН: ХИЙМЭЛ ОЮУН БА ДАТА ДЭД БҮТЭЦ” хэлэлцүүлэгт панелистаар оролцоно.

Монгол Улс дижитал шилжилтийг эрчимжүүлэх, хиймэл оюун (AI) болон дата дэд бүтцийн хөгжлийг урагшлуулах стратегийн зайлшгүй шаардлагатай тулгарч байна.

Хурдтай хөгжиж буй технологийн шинэ эрин үед дата аюулгүй байдал, дата төвүүдийн хүртээмжтэй байдал, үндэсний хэмжээний тоон экосистемийг бий болгох асуудал тулгамдсан хэвээр байна.

AI хөгжүүлэлт, дата удирдлага нь төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, хууль эрх зүйн зохицуулалт, хүний нөөцийн чадавх зэрэг олон хүчин зүйлд түшиглэнэ.

Энэхүү хэлэлцүүлгийн зорилго нь үндэсний хэмжээнд дата дэд бүтцийг хөгжүүлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, шийдлийг тодорхойлж, хиймэл оюун ухааны хэрэглээ, дата эдийн засгийн үнэ цэнийг бодит жишээгээр харуулах, хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх бодлогыг уялдуулах, хөрөнгө оруулалт, олон улсын түншлэлд итгэл төрүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах санал, шийдлийг нэгтгэхэд оршино.

  • Монгол Улсад хиймэл оюун, дата дэд бүтцийн хөгжлийн өнөөгийн байдал, бодлогын орчныг үнэлэх
  • Дэлхийн чиг хандлагад болон газар зүйн байршилт нийцсэн хөгжлийн гарц, шийдлийг тодорхойлох
  • Бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үе шатанд олон талт оролцогчдын үүргийг тодорхойлох
  • Бодлогын хэрэгжилтэд шаардлагатай хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн түншлэл хүний нөөцийн асуудлыг хөндөх
  • Тодорхой санал, үр дүн гаргах замаар 2030 он хүртэлх чиглэлийг дэвшүүлэх

ШИНЭ МЭДЭЭ