С.Эрдэнэболд: Энэ 7 зүйл заалтад зохицуулалтын шинж чанартай зүйлүүд бүрэн хамрагдаж орж чадсан уу?
УИХ-ын чуулганы 2025/07/08ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл"-ийг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэллээ.
Хүний эрхийн үндэсний 2 дугаар хөтөлбөр одоо намрын чуулганаар орох байх. Парламент өөрөө хүнд төвт стратегийг өмнөх оны 11 сард баталсан. Стратегийн 5 шалгуураа Их хурлаар баталж байгаа. Их Хуралд оруулж ирж байгаа энэ хууль тогтоолууд тэр болгон шалгуур үзүүлэлт болохгүй байгаа. Ийм зүй тогтол ажиглагдаад байгаарай.Үүн дээр анхаарах ёстой юм байна. Нийт 7 бүлэгтэй.
Нэгдүгээрт, сонгох сонгогдох эрхийн талаар
Хоёрдугаарт, хүний эрхийн хамгаалагч
Гуравдугаарт, Хүний эрх ба цахим технологи
Дөрөвдүгээрт, цахим орчинд үйлдэг үйлдэгдэж буй жендерт суурилсан хүчирхийллээс хамгаалах
Тавдугаарт, бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийг хамгаалах
Зургадугаарт, шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилтийн талаар
Долоодугаарт, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх талаар гээд ийм 7 зүйлтэй байгаа.
Нэгдүгээрт
Үндэсний 2 дугаар хөтөлбөр 282 орчим зүйл заалттайгаар төсөл орж ирж байгаа. Энэ 7 зүйл заалтад зохицуулалтын шинж чанартай зүйлүүд бүрэн хамрагдаж орж чадсан уу? Тухайлбал боловсрол ба хүний эрхийн холбоотой асуудал эрүүл мэнд ба хүний эрхийн холбоотой асуудлууд орох байсан уу? ер нь орохгүй байх нь зөв байсан юм уу? Жишээлбэл утааны сонсгол энэ оны 2 сарын 3, 4-нд боллоо. 4 ийм дэд хэлэлцүүлэг болсон. Үүн дээр эрүүл мэнд ба хүний эрхтэй холбоотой бие даасан хэлэлцүүлэг явагдсан байгаа. Улирлын чанартай асуудал биш энэ бол хүний заяамал эрх, амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэнд заналхийлээд байна гэдэг. Төрийн бодлогын шийдвэр гаргалт болгон салбар салбарт явагдахдаа нэг цэг дээр төвлөрч тэр хэмжүүр нь өөрөө монгол хүний эрх, эрх чөлөө түүнийг хамгаалсан мэдрэмжтэй байх гэдэг агуулга яваад байгаа. Тэгэхээр энэ дээр орох ёстой байсан уу? орох ёсгүй байсан уу? Энэ тогтоол энэ хүрээндээ гарчихад хангалттай гэж үзэж байгаа юм уу?
Хоёрдугаарт
Одоо байгаа хууль эрх зүйн тогтолцоонд мэдээж үндэсний 2 дугаар хөтөлбөрөөс гадна дахиад ийм тогтоолын шаардлага хэрэгцээ ер нь байгаа юу? Тусгайлсан.
Гуравдугаарт
11 сард НҮБ дээр 5 жил тутам танилцуулдаг Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын талаарх илтгэл танилцуулгыг хийнэ. Үүн дээр бид нар өмнөхөөсөө хэр ахисан байгаа вэ? Парламент дээр тогтоол яригдаж байгаа учраас олон нийтэд энэ талаар бас мэдээлэл өгмөөр байна.
Дөрөвдүгээрт
Хүний эрхийн 2 дугаар хөтөлбөрийн зэрэгцээгээр дагаж гарах олон хуулиуд байгаа. Энэ хуулиуд дээр хамгийн яаралтай шийдэх ёстой.Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд болон Эрүү, шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Тэлмэн нар хамгийн сайнаараа хичээж ажиллаж байгаа. Та бүхэндээ ажлын амжилт хүсье.