
2025.06.29
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багтаа халуун баяр хүргэе!
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багийн спортоор түүхэн дээд амжилт гаргаж, төрийнхөө далбааг дэлхийн тайзнаа мандуулж, Монгол эмэгтэйчүүдийн хүч чадал, авьяас, тэсвэр хатуужлыг дэлхий дахинд харууллаа.
Охид минь өнөөдөр олимп, дэлхийн аваргуудыг ялсаар мөнгөн медалийн эзэд болж, Монголын спортын түүхэнд шинэ хуудас нээлээ. Эв нэгдэл, зориг тэвчээрийн үнэ цэнийг энэхүү ялалтаараа тодхон харууллаа.
Монголын төр, ард түмэн тамирчдаараа бахархаж байна. Энэ амжилт олон залуу үеийнхэнд урам зориг, итгэл найдвар өглөө. Амжилт, эрүүл энхийг хүсье.