2025.07.09
Зам, Тээвэр
П.Сайнзориг: Түгжрэлээс үүссэн алдагдсан боломжийг тооцоолсон уу?
УИХ-ын чуулганы /2025.07.09/-ний өдрийн хуралдаанаар Засгийн газрын өрийн баталгаа гаргах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
Улаанбаатар хотод амьдарч байгаа хүмүүсүүдийн цаг завыг барж байгаа зүйл нь авто замын түгжрэл. Сүүлийн 10 жилд автомашины тоо 80%-аар өсөж байхад авто замын бүтээн байгуулалт явагдаж байгаа хэр нь л түгжрэлийг бүрэн шийдэж чадахгүй байна. Улаанбаатар хот дахь авто замын дундаж хурд 7-10км цагтай байна. Үүнийг бууруулчихгүйгээр хэрхэн хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх вэ гэдэг асуудал маш чухал!
Нэгдүгээрт, Улаанбаатар хотод авто замын түгжрэл дээр алдагдсан боломж гэж байдаг. Алдагдсан боломжийн өртөг ер нь түгжрэлээс үүсэж хэд байгаа вэ6 Судалгаанууд байна уу? Зам баригдсанаар алдагдсан боломж буюу түгжрэлээс үүсэх сөрөг үр дагаврыг шийдэхэд ямар нөлөө үзүүлж байгаа вэ?
Хоёрдугаарт, Улаанбаатар хотод нэг томоохон зүйл байгаа. Аюултай ачаа бараа Улаанбаатар хотын тэг дундуур гарч байгаа. Зүүнээсээ баруун баруунаасаа зүүн гэх мэт. Алтанбулагаас Замын-Үүд, Замын-Үүдээс Алтанбулаг гэх мэт транзит ачаанууд Улаанбаатарын тэг дундуур нь дайран өнгөрч байгаа. Үүнд тойрог зам болон Туулын хурдны зам ямар нөлөө үзүүлэхээр байгаа вэ. Авто замын асуудлыг хэрэглэгч нь төлөх зарчим руу оруулж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр авто замын бүтээн байгуулалтыг хэдий хугацаанд хийж дуусгах вэ? Үнэ өртгөө хэрхэн яаж нөхнө гэсэн ийм тооцоо судалгаа байгаа.
Эцэст нь хэлэхэд Улаанбаатарт амьдарч байгаа хүмүүс түгжрэлээс шалтгаалаад гэр бүлдээ чанартай цаг гаргаж чадахгүй байгаа. Түгжрэлээс үүсэж байгаа алдагдсан боломж хэд байгаа вэ?
ШИНЭ МЭДЭЭ

