
2025.07.09
Улстөр
Б.Баярбаатар: Ёс зүй, дэгийн байнгын хороо цаашид ТББХ-ны харьяанд Ёс зүйн дэд хороо болж чиг үүргээрээ өөрчлөгдөөд ажиллана
Монгол Улсын 9 дэх парламент үйл ажиллагаагаа эхлээд даруй нэг жилийн хугацаа өнгөрлөө. Миний бие Ёс зүй, дэгийн байнгын хороог нэг жилийн хугацаанд удирдаад өнөөдөр Их хурлын тухай хууль батлагдсанаар байнгын хорооны даргын ажлаа шилжүүлж байгаа. Их хурлын энэ индэр дээрээс өнгөрсөн нэг жилийн хугацаанд байнгын хороонд хамтарч ажилласан байнгын хорооныхоо гишүүддээ талархал илэрхийлье. Мөн байнгын хорооны ажлын алба, ахлах зөвлөх, референтүүддээ энэ хурлыг зохион байгуулахад үр дүнтэй ажилласан. Тамгын газрын удирдлага, ажилтнууд, техникийн ажилтнууддаа өнгөрсөн нэг жилийн хугацаанд хамтран ажилласан тул талархал илэрхийлэх нь зөв гэж бодож байна.
Дараагийн асуудал өнгөрсөн нэг жилийн хугацаанд манай байнгын хороо төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал дээр нэлээдгүй төвлөрч ажилласан. 7 бүсэд . бүсийн чуулга уулзалтыг хийсэн. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн анхдагч хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахын төлөө соён гэгээрүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж, ажиллахын төлөө нэлээдгүй бодлого гаргаж ажилласан байж байгаа. Х.Баасанжаргал гишүүнээр ахлуулаад төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн үнэлгээ хийж, нэмэлт өөрчлөлт боловсруулж их хуралд оруулах ажлын хэсгийг байгуулаад ажиллаж байгаа.
Цаашид ТББХ-ны харьяанд Ёс зүйн дэд хороо болж чиг үүргээрээ өөрчлөгдөөд ажиллах юм. Тэгэхээр энэ хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн сайжруулж, амилуулж, соён гэгээрүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж энэ 220 гаруй мянган төрийн албан хаагчдаараа дамжуулан нийгмийн ёс суртахууныг төлөвшүүлэхэд хорооны гол үйл ажиллагаа оршино.
Нийгэм ойлгохдоо УИХ-ын гишүүдийн ирцийг бүртгээд, хуралдаа суусан суугаагүйгээр нь цагийг нь бүртгэж хариуцлага тооцдог байнгын хороо гэж ойлгодог бол эсрэгээрээ ёс суртахуун, соён гэгээрүүлэх чиглэл дээр бол нэлээдгүй томоохон бодлогыг хэрэгжүүлж ажилладаг ийм байнгын хороо гэдгийг та бүхэндээ хэлье. Тэгээд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хамтран ажилласан байнгын хорооны гишүүд, нийт удирдлага, албан албан хаагчдадаа дахин талархал илэрхийлье.
ШИНЭ МЭДЭЭ






