"Улаанбаатар метро" төслийн үндсэн санхүүжүүлэгч JP Morgan Chase банкны төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
2025.07.09
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

"Улаанбаатар метро" төслийн үндсэн санхүүжүүлэгч JP Morgan Chase банкны төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метрог барьж байгуулах төслийн үндсэн санхүүжүүлэгч, зохицуулагч JP Morgan Chase банкны Ази, Номхон далайн бүсийн Төрийн байгууллагын харилцаа хариуцсан захирал Karl E Yeh тэргүүтэй төлөөлөгчдийг Хотын дарга Х.Нямбаатар өчигдөр /2025.07.07/ хүлээн авч уулзлаа.

Уг банкны хамт олон энэ оны дөрөвдүгээр сараас нийслэлийн сүүлийн 3 жилийн санхүүгийн тайланд үнэлэлт дүгнэлт хийх, цаашдаа Монгол Улсын холбогдох хууль, журамд шинжилгээ хийж, олон улсын зах зээл дээрээс Улаанбаатар метро төслийн санхүүжилтийг босгох үүрэгтэйгээр ажиллаж байна.

Ташрамд, Улаанбаатар метро төслийн үндсэн санхүүжүүлэгч, зохицуулагч банкаар сонгогдоод буй JP Morgan банк нь АНУ-д төвтэй дэлхийн хотуудын метро, нисэх буудал томоохон дэд бүтцийн санхүүжилтийг ECA баталгааны хүрээнд босгодог мэргэшсэн, үндэстэн дамнасан томоохон банк юм.

ШИНЭ МЭДЭЭ