МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.07.02
Улстөр

Х.Тэмүүжин: Гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хянах Тусгай хяналтын дэд хороо байгуулах шаардлагатай

УИХ-ын чуулганы /2025.07.02/-ны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, О.Цогтгэрэл, Б.Бат-Эрдэнэ, А.Ариунзаяа, Х.Булгантуяа нарын хуулийн төслийн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг НЭГТГЭН анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Эрдэнболдын асуултад УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хариуллаа..

Өнөөдөр 2025 оны 7 сарын 2-ны өдөр. Яг өнөөдрөөс 17 жилийн өмнө 2008 оны 7 сарын 1-нээс 7 сарын 2-ны шилжих шөнө 4 иргэн буудуулж нэг иргэн угаартаж амь насаа алдсан эмгэнэлт үйл явдал болсонЭнэ үйл явдлын дараа УИХ ажлын хэсэг байгуулаад анхны нээлттэй сонсголыг зохион байгуулжзөвлөмж гаргасан. Тус зөвлөмжийн хүрээнд Эрүүгийн болон тагнуулын гүйцэтгэх албаны чиг үүргийг нарийн зааглаж, мөрдөх, албаны бүтэц, зохион байгуулалт, хяналт, хариуцлагын тогтолцоог хуульчлах, гэрч, хохирогчийг хамгаалах эрх зүйн орчныг бий болгох, хохирол барагдуулах сан байгуулах гэж ЗГ-т зөвлөмж өгсөн байгаа юм. Энэ 7 сарын 1-ний үйл явдлын дараа дахиад юу болсон бэ гэхээр Монгол Улсын нэг иргэн гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд, гэр бүлээ цуцлуулах гомдол шүүхэд гаргаталэвлэрүүлэх хугацаа өгөөд, тухайн шүүх хуралдаан болох өдрийн өглөө, шүүхийн байрнаас 150 метрийн гадна хүчирхийлж байсан хүнийхээ гарт амь үрэгдсэн. Ингээд зөвлөмжийн дараа Тахрын албыг байгуулсан. Харамсалтай нь, гэрч, хохирогчийг хамгаалдаг энэ байгууллагыг татан буулгасан. Дөнгөж саяхан бас нэг үйл явдал боллоо. Хэдий болтол улс төрийн буруу бодлогын шийдлийнхээ золиосонд хүний амийг өгөх вэ? Яг үүнтэй адил ХЗБХ-ны эрхлэх асуудлын хүрээнд тусгай хяналтын хороо байгуулах гэж байгаа юм. ХЗБХ-ны эрхлэх асуудал гэдэгт 17 зүйл бий. Хууль зүйн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэс, ялын бодлого, эрүү, иргэн, захиргааны хэрэг маргаан, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа, эрх зүйн туслалцаа, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлого, хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаа гэх мэтчилэн ХЗБХ-ны эрхлэх асуудлаар бид хяналт хийж чадахгүй байна аа. Иргэний үндсэн эрх, хууль дээдлэх зарчим парламентат ёсныхоо хувьд бид оношлогдоогүй байна. Тусгай хяналтын дэд хороо аюулгүй байдалтай холбоотой асуудлаар яваад байдаг. Гэтэл ХЗБХ-нд энэ асуудал байхгүй. Цагдаагийн байгууллагын алба хаагчдаар гэрчийг хамгаалуулах гэтэл гэрчтэй, хохирогчтой, яг гэмт хэрэгтэнтэй мэт харьцаж эхэлсэн. Аюулгүй байдлын байнгын хороон дээр байгаа Тусгай хяналтын дэд хороо яг ийм иргэний эрх хуулийн засаглалтай холбоотой асуудал бидэнд хамаагүй. Гадаад болон аюулгүй байдал гээд уг асуудлаас гадуур яваад байгаа юм. Үүнийг засахын тулд ХЗБХ-н дээр энэ Тусгай хяналтын дэд хороо байгуулах гэж байгаа юм аа.

ШИНЭ МЭДЭЭ