
2025.07.09
Улстөр
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын НЭГТГЭСЭН төсөл батлагдлаа
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.26-т “Нэг асуудлаар 2 ба түүнээс дээш хуулийн төсөл өргөн мэдүүлсэн бөгөөд хууль санаачлагчид нь нэгтгэн хэлэлцэхийг зөвшөөрсөн бол Байнгын хороо тэдгээрийг анхны хэлэлцүүлгийн шатанд нэгтгэн 1 төсөл болгож Байнгын хорооны санал, дүгнэлтийн хамтаар ... нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ.” гэж заасныг үндэслэн нэр бүхий гишүүдээс санаачлан өргөн мэдүүлсэн дараах хуулийн төслүүдийг 2025.07.-09-ны өдрийн Их хурлаар хэлэлцэж баталлаа.
Энэхүү хуулийн төслийг нэгтгэн Байнгын хороо болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар ахлан ажилласан. Ажлын хэсэг УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, П.Сайнзориг, Г.Уянгахишиг, Ө.Шижир нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан юм.
ЗУРГААН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ НЭГТГЭН ХЭЛЭЛЦЭЖ БАТАЛЛАА
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт:Огноо: 2025.03.17
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Баярмаа нарын нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, ял эдлүүлэх ажиллагаан дахь гүйцэтгэх ажил (мөрдөн шалгах нууц ажиллагаа)-ын хуулийн биелэлтийг хянах асуудлыг Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамааруулж, Улсын Их Хурлын хяналтын тусгай чиг үүрэг бүхий дэд хороо байгуулахаар тусгасан юм.
Өргөн барьсан:2025.06.12-Батлагдсан: 2025.07.09
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг санаачлагчдын зүгээс парламентын ардчилал нь нээлттэй, тэгш, чөлөөт мэтгэлцээн, үзэл бодлын өрсөлдөөнөөр тодорхойлогдох бол парламентат ёс нь парламентаас Ерөнхий сайдыг томилж, хянаж, хариуцлага тооцоход чиглэдгийг тодотгосон юм.
Өргөн барьсан:2025.06.19-Батлагдсан:2025.07.09
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, М.Мандхай нарын нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд агаар орчны бохирдлыг бууруулахтай холбоотой хууль тогтоомж, шийдвэрийн уялдааг хангах, зөрчлийг арилгах, хэрэгжилтэд хяналт тавихад хууль тогтоох дээд байгууллагын хяналт сул байгааг тодотгож байлаа.
Өргөн барьсан:2025.06.20-Батлагдсан:2025.07.09
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан нарын нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд Байнгын хороодод харьяалагдах гишүүдийн тоог нэмэгдүүлэх хүрээнд зарим Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээг нэгтгэх, эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дэд хороонд харьяалуулах нь зүйтэй байна гэж хууль санаачлагчид үзэж, үүнийг хуулийн хүрээнд шийдвэрлэсэн юм.
Өргөн барьсан:2025.06.25-Батлагдсан:2025.07.09
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Б.Уянга нарын нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд нэгдсэн төсвийн цаглаврын хүрээ, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн хуульд заасан эрх үүргийг нарийвчлах, нэгдсэн төсөв, төсвийн гүйцэтгэл батлах, УИХ-аас төсвийг буцаах, төсөв хугацаандаа батлагдахгүй байх, ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авахтай холбоотой асуудлуудыг тусган боловсруулж, батлууллаа.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль