2025.07.03
Эдийн засаг, Худалдаа
М.Нарантуяа-Нара: Гишүүдийн төсвийг бүрэн танаснаар сард 2.8 тэрбум, жилд 35 тэрбум төгрөг хэмнэнэ
УИХ-ын чуулганы 2025.07.02-ны хуралдаанаар Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Нарантуяа-Нара:
УИХ-ын гишүүддээ нэг уриалга дэвшүүлэх гэсэн юм. Өнөөдөр бид нарын жилийн өмнө тангараг өргөж гишүүн болж эх орон, иргэд олон нийтийнхээ эрх ашгийн төлөө одоо тангараг өргөсөн өдрийн нэг жилийн ойн өдөр болж байна. Тэгээд нийт гишүүддээ бас баяр хүргэе. Үүсгэн байгуулагдсанаасаа хойш өнөөдрийг хүртэл ер нь бүхий л түвшинд энэ парламент бүх түвшинд хэмнэлтийг таналтыг, ЗГ холбогдох яам, агентлаг, газруудаас шаардаж шахсаар ирж байгаа. Харин энэ өөрчлөлтийг УИХ-ын гишүүд өөрсдөөсөө эхэлье гэж дуугарахгүй байгаад их гайхаж, эгдүүцэж байна. Тийм учраас би үүн дээр шүүмжлэлтэй хандмаар байгаа юм. УИХ-ын 126 гишүүн бүрд сар бүрийн цалин, зөвлөх, туслахын цалин, хот доторх унааны мөнгийг нь хүртэл 940 мянган төгрөг өгч байгаа. Үүнээстөсвийн мөнгөн дүнгээр нь хэмжих юм бол сар бүр 23 сая орчим төгрөг байгаа.
Яг үнэнийг хэлэхэд энэ мөнгийг зориулалтаар нь зарцуулахгүй байгаа УИХ-ын гишүүд ч гэсэн байна. Тийм учраас би шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Зарим УИХ-ын гишүүд өрөө дүүрэн үр хүүхэд, өөрсдийнхөө ах дүү, амраг садан, хүргэн, бэрүүдээ авчраад цалингийн зардлаар зөвлөх, туслах гээд тэртээ тэргүй орон тооны нэг зөвлөх, нэг туслахыг цаанаас нь тавьчхаад, төрөөстатвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулаад байхад,дахиад өрөө дүүрэн хүмүүс авчирчхаад ах, дүү, амраг саднаа цалингийн зардлаар тэжээж байгаа хүмүүс ч гэсэн байна.
Сар бүрийн энэ УИХ-ын төсвийн гишүүдийн төсвийг бүрэн байхгүй болгож,танаад сар бүр 2,8 тэрбум төгрөг, жилд 35 тэрбум төгрөг хэмнэж үлдсэн, 3 жилийн хугацаанд бид нар 100 орчим тэрбум төгрөгийг хянаж энэ улсын татвар төлөгчдийн өмнө бас нэг буян болох ийм боломж байна гэж би уриалж байгаа юм. За тэгэхээр энэ мөнгөнөөс яг үнэнийг хэлэхэд гадаад, дотоод бүхий л томилолтыг түүдэг хэдэн гишүүд байна. Заримынх нь бараг хөл нь ч хүрэхгүй шахам байж, явж л байдаг. Ийм хүмүүсийн зүгээр нэг гадаад явж үздэг, мөнгө эс үгүй бол ах дүү амраг саднаа цалинжуулдаг ийм мөнгө байлгахын эсрэг уриалга дэвшүүлж байгаа юм. Хэмнэлтийг өөрсдөөсөө эхэлье.
ШИНЭ МЭДЭЭ


