МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

М.Нарантуяа-Нара: УИХ өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлж, гишүүд өөрсдийн төсвийг бүрэн танаснаар сард 2.8 тэрбум, жилд 35 тэрбум төгрөг хэмнэе!
2025.07.03
Эдийн засаг, Худалдаа

М.Нарантуяа-Нара: УИХ өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлж, гишүүд өөрсдийн төсвийг бүрэн танаснаар сард 2.8 тэрбум, жилд 35 тэрбум төгрөг хэмнэе!

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара 126 гишүүнтэй УИХ өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлье! Нэг жилийн ойндоо хүрсэн УИХ хоёр дахь жилээс өөрсдөө хэмнэлтээр манлайлъя гэж УРИАЛААД байна. 

Тэрээр, УИХ-ын гишүүд гар дээрээ 6 сая орчим цалин авдаг,  Хот доторх унааны зардалд 900 мянган төгрөг, мөн  зөвлөх, туслахын цалинг улсаас олгодог. Гэтэл үүнээс гадна гишүүн бүр,  сар бүр 23 сая төгрөгийг хууль санаачлах, сурталчлах,судалгааны ажил хийлгэх,иргэд, олон нийттэй уулзах, үндэсний хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг олон үйл ажиллагаанд зориулагдсан төсөв авдаг. Гэтэл үүнийг зарим гишүүд үр дүнгүй цалингийн зардал болгоод өрөө дүүрэн үр хүүхэд, өөрсдийнхөө ах дүү, амраг садан, хүргэн, бэрүүдээ авчраад ажиллуулдаг. Үүнд үнэхээр шүүмжлэлтэй  хандаж байна.

УИХ-ын Гишүүний төсөв бол юм хийх нэгэнд бол хаана ч хүрдэггүй дүн байдаг ч хийхгүй шамшигдуулах нэгэнд бол татвар төлөгчдийн хайран мөнгө хөсөр урсаж байна! Хоёр дахь жилээсээ эхлээд хийх ажлаа тодорхойлж төсөвлөөд түүндээ төсөв авч үр дүнгээ тайлагнадаг болмоор байна. Татвар төлөгчид УИХ-ын гишүүдийг төдийгүй тэдний гэр бүл үр хүүхэд хүргэн бэрүүдийг цалинжуулах албагүй! Гадаад явж үзээгүй амьтдыг гадаадаар зугаалуулах юм үзүүлж нүд тайлуулах албагүй!

УИХ-ын гишүүд өөрсдийн төсвийг бүрэн танаснаар сард 2.8 тэрбум, жилд 35 тэрбум төгрөг хэмнэж, үлдсэн 3 жилд 100 орчим тэрбум төгрөг хэмнэж, ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН өмнө буян болооч гэж уриалж байна.

ШИНЭ МЭДЭЭ