МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хүнс, хөдөө аж ахуйн дэд хороо байгуулагдлаа
2025.07.09
Улстөр

Хүнс, хөдөө аж ахуйн дэд хороо байгуулагдлаа

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.07.09/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын Агаар орчны бохирдлын болон Хүнс, хөдөө аж ахуйн дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т заасны дагуу “Дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар урьдчилан хэлэлцэх бөгөөд нэгдсэн хуралдаан Байнгын хорооны гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн дэд хорооны бүрэлдэхүүний тухай тогтоол батална.

Монгол Улсын Их Хурлын Хүнс, хөдөө аж ахуйн дэд хороог Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, Ж.Батжаргал, Ц.Идэрбат, З.Мэндсайхан, С.Лүндэг, Б.Мөнхсоёл, Ц.Туваан,  Д.Жаргалсайхан, Ц.Мөнхбат, Т.Мөнхсайхан, П.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

ШИНЭ МЭДЭЭ