2025.07.09
Эдийн засаг, Худалдаа
А.Ариунзаяа: Буцаасан тогтоолыг яагаад эргээд оруулаад ирсэн бэ?
УИ-ын чуулганы 2025/07/09ний өдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбоотойгоор А.Ариунзаяа гишүүн асуулт асууж, үг хэллээ.
Хурлын дарга аа сая өмнөх тогтоол дээр тогтоолын төслийг танилцуулахгүйгээр, үг асуулт явахгүйгээр төрийн албан хаагчийн цалин хөлс, урамшуулал, буцалтгүй тусламж тэтгэмжийг бүх салбарт тэгш шударгаар тогтоох байдлаар шинэчлэн зохицуулах заалтыг оруулчихжээ. Үүнийг бид нар эсэргүүцэж Ц.Туваан гишүүн ажлын хэсэг ахалж тогтоолыг буцаасан. Яагаад дахиад оруулаад ирчхэв. Төрийн албаны тухай хуулийг өөрчлөх хуулийн төслийг нь бид нар буцаасан. УИХ-ын тогтоолд нь ч гэсэн дагачихсан байсныг Ц.Туваан гишүүний ажлын хэсэг ажиллаад буцаасан. Тэгтэл сая дахиад ийм тогтоол ороод ирэх юм. Энэ ямар учиртай юм бэ? Үүнийг бид нар дэмжмээргүй байна. Яагаад хулгайн аргаар төрийн албан хаагчдынхаа цалин хөлстэй холбоотой асуудлыг ярьж байдаг юм бэ? Үхрийн сүүлэн дээр хутга гэдэг шиг. Төрийн албаны тухай хуулийг шинэчлэх гэж байгаа бол, төрийн албан хаагчдынхаа энэ асуудлыг ярих гэж байгаа бол тусгайлсан Хууль тогтоомжийн тухай хуулиараа л явалдаа.
Түүний асуултад, МУИХ-ын Тамгын газрын тэргүүн дэд дарга Ч.Ариунхур хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ




