Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төвийг хүүхдийн эмнэлэг, уламжлалтын амбулатори болгоно
2025.07.08
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төвийг хүүхдийн эмнэлэг, уламжлалтын амбулатори болгоно

Хотын дарга Х.Нямбаатар өчигдөр /2025.07.07/ нийслэлийн өмчтэй холбоотой цаг үеийн мэдээллийг өглөө.

Тэрбээр "Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв, түүний харьяа газруудыг нийслэл өмчдөө буцаан авсан. Нийслэлийн тус төвийг хүүхдийн эмнэлэг, уламжлалтын амбулатори болгоно. Хоёрт, Элэг судлалын төвийн өмчид бүртгэлтэй Баянзүрх дүүргийн Гачууртын аманд байрлах томоохон ногоон байгууламжтай газрыг хүүхдийн зуслан болгох ТЭЗҮ-ийг боловсруулж, жилийн дөрвөн улиралд ажиллуулахаар төлөвлөж байна. Тэр дундаа төрийн өмчийн сургуулийн сурагчдыг англи хэлний вакум сургалтад хамруулдаг болох хэрэгцээ бий. Гуравт, Зайсангийн аманд байрлах “Богд уул” сувиллыг засварлаж, сайжруулаад Эх, нярайн сувилал болгоно. Агаар, орчны бохирдол ихтэй өнөө үед эх, нярайн эрүүл мэндэд нийслэлийн удирдлагын зүгээс онцгой анхаарна" гэв.

ШИНЭ МЭДЭЭ