
Б.Жавхлан: Төсвийн зардлыг 1,370 их наяд төгрөг хэмнэхээр хуульчлан баталлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 64 УИХ-ын гишүүн дэмжлээ.
Тухайлбал,
Төрийн албан хаагчийн орон тоог 9 хувиар бууруулахад 261 тэрбум,
Бүх төсөвт байгууллагуудын нэг удаагийн тэвчиж болох зардлыг бүрэн хасч 370 тэрбумыг хэмнэнэ. /гадаад, дотоод томилолт, зочин хүлээн авах, эд хогшил, урсгал засвар, хангамж бараа материалын зардлууд/
Дулаан, цахилгааны хэрэглээг зохистой түвшинд хүргэж, 121,9 тэрбум
Салбаруудын хөтөлбөр, арга хэмжээний 7-12 сарын зардал, хэрэгжиж эхлээгүй хөтөлбөр, арга хэмжээг бүрэн зогсоож, 617,3 тэрбум хэмнэхээр тогтлоо.
Харин нийгмийн даатгалын сангийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөн тэтгэмж, зээлийн хүүгийн төлбөр, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, цэцэрлэг, сургуулийн хоол, үдийн хоолны зардал, эм эмнэлгийн хэрэгсэл, төрийн албан хаагч, иргэдэд хуулийн дагуу олгох тэтгэмж зэрэг нийт 10 тэрбумын зардал хэмнэлтэд хамрагдахгүй.