
2025.07.04
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
ӨНДӨР ГЭГЭЭН Г.ЗАНАБАЗАРЫН МЭДЭЛСНИЙ 390 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг 2025 оны 7 дугаар сарын 25-27-ы өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гарсан.
Өнөөдөр ажлын хэсгийн 2 дахь хуралдаан боллоо. Монголын Анхдугаар Богдын түүхэн гавьяаг хойч үеийнхэнд таниулж, гажуудсан түүхийг нь залруулан судалж, Монголын түүхэнд гүйцэтгэсэн гавьяаг таниулах зорилго бүхий 390 жилийн ойг тэмдэглэхтэй холбоотой олон санал ажлын хэсгийн гишүүдээс гарлаа.
Тухайлбал Өндөр гэгээн Г.Занабазарын өвийг Юнескод бүртгүүлэх, түүний онцгой бүтээлүүдийг хадгалан таниулах бие даасан музей байгуулах, түүний бодит түүхийг хойч үед таниулах дуулалт жүжиг, драмын жүжиг, зохиол бүтээлийг дэмжих зэрэг өв үлдээхэд анхаарах зэрэг санал гаргав.Түүнчлэн Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойн наадмыг МҮОНРТ болон НТВ телевизүүд хамтран дамжуулахаар төлөвлөж байна.
ШИНЭ МЭДЭЭ




