Б.Бат-Эрдэнэ: ААН, ажил олгогчийг дэмжихгүйгээр цаашдаа ажилтай орлоготой байх асуудлыг шийдэж чадахгүй
УИХ-ын чуулганы 2025.07.04-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл дээр очоод тодорхой хэмжээний үйл ажиллагаанууд дээр бодлогын түвшинд ажил хийгээсэй гэж хүсэж байгаа. Монгол Улсын ЗГ-аас нийгмийн даатгалын реформтой холбоотой асуудлууд орж ирнэ гэдэг хүлээлттэй байгаа. Монгол улсын ерөнхий сайд Гомбожавын Занданшатар нийгмийн даатгалын реформ ЗГ-ын хуралдаанаар орохтой холбогдуулаад эхлээд нийгмийн даатгалын сангийн хулгайгаа ил болго, түүний дараагаар энэ реформоо хий гэдэг чиглэлийг өгсөн. Нийгмийн даатгалтай холбоотой асуудлуудыг нэг тийш нь шийдэхгүй бол ААН-үүдэд дарамт болж дуусаж байна. Уян хатан тогтолцоо алга. Яаж нийгмийн даатгалын санг тогтвортой байлгах вэ гэдэг дээр хэрхэн уян хатан бодлого явуулах вэ гэдгийг огт хөндөхгүй байна. НДШ авах хэлбэрээр нийгмийн даатгалын санг тогтвортой байлгаснаар тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгө, тодорхой хэмжээний халамжийн бодлоготой холбоотой асуудлуудаа л хөндөөд байгаа. Өрөөсгөл байгаад байгаа дээр иргэд бухимдалтай байна. 100 мянган гарын үсэг хүрсэн. Иргэдээс д парламентаар дамжуулаад өргөдлийг Нийгмийн бодлого, байнгын хороо авч хэлэлцсэн.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гэдэг энэ байгууллага энэ нийгмийн даатгалын бодлого дээр ултай суурьтай ханддаг, бодлогын түвшний үйл ажиллагаан дээр оролцдог, нийгмийн даатгалын сан тогтвортой байгаа юу үгүй юу, бодлогын ямар хэмжээний алдаа дутагдал гарч байгаа вэ гэдэг дээр өөрсдийнхөө үг, санаа бодлоо илэрхийлдэг байгаасай гэж хүсэж байна. Төрөөс үзүүлж байгаа нийгмийн даатгалын санг битгий хоосруул, нийгмийн даатгалын сан дампуурчих вий дээ, тиймээс НДШ-ийг өндөр хэмжээгээр авдаг хэвээр хадгална гэдэг бодлогын эсрэг мэргэжлийн түвшний бодлогыг МҮЭ нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гаргадаг байгаасай гэж хүсэж байгаа. ААН, ажил олгогчийг дэмжихгүйгээр цаашдаа ажилтай орлоготой байх асуудлыг шийдэж чадахгүй. Тиймээс нийгмийн даатгалын реформыг хийж, ажил олгогчдоо дэмжиж байж нийгмийн даатгалын реформ хэрэгжинэ.
ШИНЭ МЭДЭЭ


