МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

МАН-ын төлөөлөгчид хойд Солонгосоос иржээ
2011.04.27
Гадаад харилцаа

МАН-ын төлөөлөгчид хойд Солонгосоос иржээ

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Д.Очирбат, Д.Загджав, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнд нь багтсан төлөөлөгчид хойд  Солонгост айлчлаад иржээ. Тэд БНАСАУ-ын Ардын дээд Хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам нартай уулзаж, хуучин цагийн найрамдал, нөхөрлөлөө дурсч, ирээдүйд хамтран ажиллах талаар ярилцжээ.

Ким Ён Нам нь Монголд дөрвөн удаа айлчилсан хүн юм байна. Тэрбээр 1980-аад оны сүүлээр БНАСАУ-ын лидер Ки Ир Сений хамт Монголд айлчилж, тусгай галт тэргээр хүүхдийн хувцас авчирч Монголын багачуудад бэлэглэж байжээ. Хамгийн сүүлд тэрбээр 2007 онд Монгол Улсад айлчилж байв. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх Монгол Улс, БНАСАУ-ын харилцааг ирээдүйд ч үргэлжлүүлэх нь зүйтэй гэдгийг илэрхийлжээ.

ШИНЭ МЭДЭЭ