Эко элч гишүүний өрөөг “нэгжсэн” нь
2012.10.04
Улстөр

Эко элч гишүүний өрөөг “нэгжсэн” нь

 
ТОВЧХОН

Шууд.эм эн сайтын нэгжлэг булангийн энэ удаагийн дугаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн ажлын өрөөнөөс уншигчиддаа хүрч байна.

Байгаль орчин бохирдож, монголчуудын  уух ус, амьсгалах агаар бохирдож буйд ихэд санаа зовнидог эрхэм гишүүн Төрийн ордон дахь  455 тоот өрөөндөө “Эко элч”, “Эх орны дархан аварга” зэрэг  олон арван өргөмжлөл, цомыг эгнүүлжээ.

Тэрээр “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан нь иргэдийн талархлыг хүлээсэн.

Үүнийг  нь Монголын байгаль орчныг хамгаалах нийгэмлэгээс өндрөөр үнэлж,  байгаль орчны шилдгүүдийг шалгаруулах “Эко элч-2011” шагналаар урамшуулсан байна.

Түүнчлэн “Зууны мэдээ” сониноос эх орон, тусгаар тогтнол, газар шорооныхоо төлөө үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж ирсэн  төрийн түшээдэд олгодог  “Эх оронч түшээ” цомын эзнээр хоёр ч удаа шалгарч байжээ.

Б.Бат-Эрдэнэ гишүүн энэ шагналынхаа тухай хэлэхдээ “Эх орон, газар шороо, тусгаар тогтнолынхоо төлөө,  хууль тогтоох, шийдвэр гаргах түвшинд ажиллах бололцоог нутгийнхан маань надад олгосон. Төрд  ажиллах хугацаандаа хийсэн ажил, зүтгэсэн зүтгэлийг минь  олон түмэн минь анзаарч, дэмжиж Эх оронч түшээгээр тодруулсанд баярлаж явдаг. Монгол түмэн, үеийн үедээ эх орон, газар шороо, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж ирсэн. Өвөг дээдсээс өвлөж авсан эх орон, газар шороо, тусгаар тогтнолоо үр хойчдоо өвлүүлж өгөх үүрэг та бидэнд үлдсэн” гэдгийг онцолсон. Тиймээс түүний  олон арван зорилгуудын хамгийн эрхэм нь эх орон, тусгаар тогтнол, байгаль орчноо хамгаалах гэнэ лээ.

Монголчуудын тахин шүтдэг Бурхан халдун уулынхаа зургийг хоймортоо залж, хажууханд нь үндэсний хувцсаар гоёмсог  гар урлалын бүтээл,мөн өөрийн хөрөгөө зэрэгцүүлжээ.

Байгалийн гаралтай цай уухыг эрхэмлэдэг тэрбээр элдэв брэндийн үзэг хэрэглэдэггүй юм байна. Хаяа эхнэрийнхээ гарын хоолыг төрийн ордонд авчруулж хооллодог.

Ханын шүүгээнийнхээ баруун хэсэгт байгаль орчноо хамгаалах чиглэлийн судалгаа ном бүтээлийг эгнүүлсэн  бол зүүнд нь Далай ламын зураг, арц хүжийг байршуулсан байна

Samsung маркийн гар утас хэрэглэдэг. Хэрэглэхэд хялбар болохоор нь сонгосон гэнэ.

Энэхүү амьд цэцэгсийг төрийн түшээгээр сонгогдсон анхны жилээ авчирч өрөөндөө байршуулжээ.  Цэцэгнүүд эрхэм  гишүүний  сэтгэлийг сэргээж, ажиллах урам зоригыг өгдөг гэнэ шүү.

Байгаль орчинд ээлтэй түшээдийн нэгт зүй ёсоор тооцогддог түүнд  Тул хамгаалах нийгэмлэгээс энэхүү шагналыг олгожээ.

“Монголчуудын байгаль хамгаалах уламжлал”, “Шинэ монгол” зэрэг номыг сүүлийн үед уншиж байгаа гэнэ.

Н.Түвшин

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

Эх сурвалж
Shuud.mn

ШИНЭ МЭДЭЭ