Б.Бат-Эрдэнэд алга ташив
2012.11.12
Улстөр

Б.Бат-Эрдэнэд алга ташив

Сонгогдсон тойрогтоо үзэгддэггүй, нэр хүндгүй нэгэн байхад зарим гишүүнийг сонгогчид алга ташин угтдаг. Энэ жишгээр Хэнтий аймагт Б.Бат-Эрдэнэ гишүүнийг хүндэлдэг юм билээ. Ерөнхий сайд Хэнтий аймагт ажиллах үедээ МСҮТ-ийн оюутнуудтай уулзсан юм. 

Засгийн газрын тэргүүнийг уггахаар оюутнууд сургуулийнхаа үүдэнд хоёр эгнээ болон зогссон байв. Алтанхуяг сайд ч дундуур нь яваад орлоо. Гэтэл араас нь гэнэт хүүхдүүд алга ташив. Гайхан харвал тус аймгаас сонгогдсон гишүүн Б.Бат-Эрдэнэ ирж яваа харагдсан. Гишүүн асан бас хөвсгөлчүуд алга ташиж угтдаг байсан билээ.

ШИНЭ МЭДЭЭ