Засгийн газраас бонд гаргахыг дэмжлээ
“Үнэт цаас гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эс
2012.10.12
Эдийн засаг, Худалдаа

Засгийн газраас бонд гаргахыг дэмжлээ

Чуулганы үдээс хойшхи /2012.10.12/ нэгдсэн хуралдаанаар “Үнэт цаас гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд хууль санаачлагчийн танилцуулгыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хийв.

Тэрээр танилцуулгадаа Засгийн газраас 5 тэрбум ам.долларын бонд гаргаж шинэчлэлийн хөтөлбөрөө хэрэгжүүлэн аж үйлдвэржүүлэлтийн алтан үеийг ашиглахыг, бондын хөрөнгийг зөвхөн бүтээн байгуулалтад зарцуулна, халамж, төсвийн цоорхойг нөхөх зэрэгт зарах ёсгүй гэдгийг хэлж байсан.

Эдийн засгийн хөгжлийн сайдын танилцуулга болон холбогдох байнгын хорооны санал дүгнэлтийн дараа гишүүдийн асуултаар хуралдаан үргэлжлэв.

О.Баасанхүү гишүүн хууль санаачилагчаас асуулт асуув

Гишүүдийн олонх бонд гаргахыг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан ч босгосон мөнгийг ямар төсөл хөтөлбөрүүдэд зарцуулах, хяналт, хариуцлагын тогтолцоог хэрхэн уялдуулах талаар сайдаас асууж байв.

Тухайлбал, Х.Болорчулуун, Д.Хаянхярваа нарын гишүүд Засгийн газраас бонд гаргахыг дэмжиж байна гээд дэлхийн эдийн засаг хямралтай байгаа энэ үед улс орны маань эдийн засаг эерэг үзүүлэлтэй байгаа нь мөнгө босгох боломжийг бидэнд олгоно. Харин энэ нөхцөлд зах зээлээс хамгийн бага хүүтэй зээлийг олж авах нь чухал байна. Хоёр хөршийн маань импортын татварын бодлого 50 хувиас дээш байхад бид босгосон хөрөнгөө зохистой ашиглаж дотооддоо аль болох шингээх бодлого давхар баримтлах хэрэгтэй байна хэмээн хэлж байв.

Б.Бат-Эрдэнэ гишүүн: Үнэт цаас гаргах зөвшөөрөл олгохыг зарчимын хувьд дэмжиж байна

Сайд Н.Батбаяр хяналтын талаархи гишүүдын асуултад, хяналтыг нээлттэй хэрэгжүүлнэ, УИХ-ын гишүүд бондийг гаргаж эхэлсний дараа зарцуулалт, хөрөнгө оруулалтад хяналт тавиад явах боломжтой.

С.Бямбацогт гишүүн: Олон улсын зах зээл дээр бонд амжилттай гаргах  тодорхой нөхцөлүүд бүрдсэн байх шаардлагатай

Төсвөөс мөнгө авдаг хүний төсвийн хяналт сул байдаг тул бизнес эрхлэгчиддээ хяналт тавих боломжийг ч мөн гарган өгч хамтарч ажиллана гэлээ. Мөн УИХ-ын гишүүдийн цөөнх энэ асуудлаар хяналтаа сайн тавьж, олонхи нь сонсч, хамтран ажиллах нь зүйтэй байна гэдгийг тэрээр С.Бямбацогт гишүүний цөөнхи хяналтаа тавих эрхийн талаархи асуултын хариу болгож хэлсэн юм.  

Ц.Даваасүрэн гишүүн: Эдийн засгийг хямралаас тогтвортой авч үлдэхийг дэмжиж байгаа

Гишүүдийн саналаа хэлж асуулт асуух явц дуусч санал хураахад энэхүү  тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэв.

ШИНЭ МЭДЭЭ