Ерөнхий сайд Н.Алтанхуяг чуулганд мэдээлэл хийв
“Олон улсын зах зээл дээр арилжаалсан 1,5 тэрбум ам. долларын үнэт цаасны тухай
2012.12.09
Улстөр

Ерөнхий сайд Н.Алтанхуяг чуулганд мэдээлэл хийв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэлдээ, “ Улсын Их Хурал 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 52-р тогтоол  тогтоолоор Засгийн газрын үнэт цаасыг анх удаа олон улсын зах зээл дээр гарга гэсэн байгаа.

Өнөөдрийн байдлаар нийтдээ 5 тэрбум ам.долларын үнэт цаас гаргах энэ хөтөлбөрийн хүрээнд эхний үе шат болгож 1,5 тэрбум ам.долларын “Чингис” бондыг Засгийн газар  эхний 100 хоногт багтааж амжилттай арилжааллаа. Энэ арилжаалсан бондын мөнгө орж ирсэн байгаа. 

Бонд гаргах болсон шалтгаан нь УИХ-ын тогтоолын дагуу их бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бүрдүүлэх, үүний зэрэгцээ Монгол Улсын шалгуур хүү буюу жишиг хүү хэд юм бэ гэдгийг тогтооход оршиж байгаа юм. Энэ дагуу нэн даруй барьж байгуулах шаардлагатай байгаа уул уурхай, авто зам, эрчим хүч, орон сууцны дэд бүтэц, төмөр зам ын томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэс гадна Монгол Улсын 5 болоод 10 жилийн шалгуур хүүг нэлээд нам доогуур түвшинд тогтоож гадаадын хөрөнгө оруулалтын зардлыг эрс бууруулах ач холбогдолтой болж байгаа.

Өнөөдөр Монгол Улсад зээлийн хүү их өндөр байгаа бөгөөд  ЗГ-ын мөрийн хөтөлбөрт зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулна гэсэн байгаа. Одоо зээлийн хүү сарын  2 хувь, жилийн хүү 24 орчим хувьтай хоёр орон тоотой байгаа. Үүнийг багасгахад олон улсын зах зээл дээр бонд гаргасан явдал ач холбогдолтой болж байгаа. 

Энэ бондыг маш богино хугацаан шуурхай ажиллаж гаргасан. Одоо дэлхий даяар хамгийн бага хүүтэй байгаа цаг үе тэгэхээр гадаад орчин тааламжтай байгаа байдлыг ашиглаж цаг алдалгүй бондыг арилжаалж чадсан. ЗГ-ын цаашид хийх их  бүтээн байгуулалтын ажлын хөрөнгийн баталгааг бий болгох үүднээс 100 хоногийн дотор арилжаалья гэсэн зорилгоо биелүүлж чадлаа. ЗГ-ын гишүүд хүчин чармайлт гаргаж ажилласан. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан бусад сайд нар биечилж явж хөөцөлдөж энэ ажлыг бүтээж чадлаа. “ гэлээ.

Л.Энх-Амгалан: Чингис бонд гарснаар биднээс маш их хариуцлагатай байхыг шаардаж байна.

М.Энхболд: Засгийн газар шуурхай ажиллаж мөнгө босгож чадлаа. Харин одоо тодорой ажил хийж эхлэх хэрэгтэй байна

С.Бямбацогт: Мөнгөтэй боллоо гээд бүх салбар луу ормоогүй байна. Харин тодорхой нэн чухал шаарлагатай салбарт хөрөнгө оруулах хэрэгтэй байна.

Ч.Улаан асуултанд хариулав

Д.Оюунхорол гишүүн Чингис бонд амжилттай гаргасан засгийн газрын гишүүдэд талархал илэрийлэв.

Г.Баярсайхан: Шүүхээр шийдэх асуудлыг УИХ, Засгийн газарт нөлөөлөх улс төрийн тоглолт хиймээргүй байна.

Ж.Энхбаяр гишүүн шүүмжлэлтэй хандав

С.Ганбаатар: Бидний хамгийн гол бэрхшээл бол мөнгөтэй болохын шоконд орчихоод байна

ШИНЭ МЭДЭЭ