Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулахаар болов
УИХ-ын чуулган: 2012.12.13 ны өдөр
2012.12.16

Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулахаар болов

Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг өнөөдрийн /2012.12.13/ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.

Сангийн сайд Ч.Улааны танилцуулснаар Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тодотголыг УИХ-аас 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 336.5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийн дутагдалтай батлалсан бөгөөд дутагдаж буй эх үүсвэрийн 23.5 тэрбум төгрөгийг оны эхний мөнгөн хөрөнгийн үлдэгдлээр, үлдэх 313.1 тэрбум төгрөгийг Засгийн газрын үнэт цаас гаргаж төвлөрүүлэхээр тооцсон ажээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Улаан танилцууллаа. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар танилцууллаа.

 Д.Оюунхорол: Халамжийг зорилтод бүлэгт чиглүүлэх хэрэгтэй байна

Ц.Даваасүрэн: Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалтыг сайжруулах хэрэгтэй байна

М.Энхболд гишүүн зарчимын хувьд дэмжиж байна

Сангийн сайд Ч.Улаан олгогдоогүй хүлээгдэж буй дээрх мөнгийг олгохын тулд хууль, тогтоолын төслийг санаачлан боловсруулж, шуурхай хэлэлцэж шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. УИХ шийдвэрээ гаргасны дараа Засгийн газар үнэт цаасаа борлуулна. Тэгээд ондоо багтаан үлдэгдэл мөнгийг олгохоор тооцож байна. Аль болох богино хугацаанд шийдэх бодолой байгаа гэсэн хариултыг өгсөн юм.  Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хууль, тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

ШИНЭ МЭДЭЭ