Энэ олон хэвлэл, мэдээллийн ард улстөрчид, бизнесийнхэн байгаа
Монгол Улсын Их Хурлын Гишүүн Л.Энх-Амгалан
2012.12.17

Энэ олон хэвлэл, мэдээллийн ард улстөрчид, бизнесийнхэн байгаа

УИХ-аар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай ярилцлаа.

-Та Хэвлэлийн эрх чө­лөөний тухай хуулийн аж­­­лын хэсэгт багтсан. Сэт­гүүлч хүний хувьд энэ хууль аль хэр чамбай, хэвлэл мэдээл­лийн­­хэнд ямархуу өгөөж­тэй талаар яриагаа эхлэх үү?

-Би энэ хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байгаа­гийн хувьд ямар ч байсан сэтгүүлчдэд ээлтэй хууль болно гэдгийг хэлмээр байна.

Ерөнхийлөгчийн санаачил­сан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг бо­ловс­руулах ажлын хэсгээс сэтгүүлчдэд холбогдох гүт­гэлэг, доромжлолын зүйл заалтыг Эрүүгийн хуулиар бус Иргэний хуулиар зохи­цуулдаг болгохоор ярьж байна. Тодруулбал, Эрүү­гийн хуулийн 110, 111 дүгээр заалтыг өөрчлөхөөр ажиллаж байгаа.

-Үнэхээр гэмт хэргийн статистик, шүүхийн прак­тикаас үзэхэд энэ төрлийн гэмт хэрэгт ихэвчлэн сэт­гүүлчид холбогдон шийт­гүүл­­дэг. Тэгэхээр энэ заал­­­­­­­тыг өөрчлөхийг хүлээж бай­гаа шүү дээ?

-Эрүүгийн хуулийн энэ заалт хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарлах хү­чин зүйл болж байгааг нэлээд судалгаа, олон улсын байгууллагын дүгнэлт ха­руулж байна. Тиймээс дэлхий нийтийн жишиг хандлага, олон улсын стандартад ний­цүүлэн хүний нэр төрийг олон нийтэд гутаан, хохирол учруулсан бол гүтгэх гэмт хэрэгт тооцон, нэр хүндийг гутаасан бол иргэний хэргээр шийдвэрлэгдэх, нэхэмжлэгч этгээд нотлох баримтаа шүү­хэд гаргах талаарх зохи­цуулалтыг орууллаа.

Манай ажлын хэсэгт мэргэжлийн хүмүүс ажил­лаж, энэ чиглэлээр олон жил судалгаа хийсэн судлаачдын саналыг сонсон, гадны ижил төстэй хуульд ямар эрх зүйн зохицуулалтаар шийд­вэрлэдэг талаар нэлээд судалсан.

-Ажлын хэсгийн ги­шүү­ний хувьд яг энэ заал­таар хэчнээн сэтгүүлч шийт­гүүлснийг судалж үзэв үү?

-Тийм ээ. Шийтгүүлсэн 16 сэт­гүүлч байдаг.

-Хэвлэл мэдээллийн бай­гууллагын хараат бус байд­лын талаар ямар өөрчлөл­түүд орж байгаа вэ?

-Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн итгэл үнэм­шилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гэж заасан.

Улсын Их Хурлын 2010 оны долоодугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар тоот тогтоолоор батлагдсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримт­лалын 3.6.4.5-д “Хэв­лэл мэдээллийн байгуул­лагад хуулиар хориглоогүй мэдээллийг эрэн сурвал­­жилж олж авах, нийгэмд тү­гээ­хэд таатай эрх зүйн ор­чинг бүрдүүлэхээр”, Монгол Ул­­сын Ерөнхийлөгчийн 2009-2013 оны бодлого үйл ажилла­­гааны хөтөлбөрийн 2.1.2-д “иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах шинэт­гэлийн бодлого явуулна” гэж тус тус заасан. Үүнийг үндэслэн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан.

-Хараат бус байна гэдэг үндсэндээ санхүүжилттэй холбоотой. Гэтэл манай ул­­сын хүн амыг хэвлэл мэдээл­­­­лийн байгууллагатай харьцуулахад зах зээлээс өөрсдийгөө санхүүжүүлэх боломж багатай санагдах юм?

-Зарим талаар тантай санал нэг байна. Өнөөдөр “МҮОНРТ”, “МОНЦАМЭ”-гээс бусад нь хувийн хэвшилд шилжсэн гэхэд болно. Жи­шээ нь, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн ард улстөрчид, бизнесийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд байдаг нь олон нийтэд ил болсон. Зарим талаар тухайн хэвлэл мэдээл­лийн газар ажиллаж байгаа сэтгүүлч хөрөнгө оруулагчийнхаа эрх ашигт нийцсэн мэдээлэл тавих нөхцөл үүсдэг. Яагаад хүн амдаа ихэдсэн телевиз, сонин байгуулагдаж байна гэдэг нь цаанаа өөр агуулгатай. Энэ бүхэн сэтгүүлчийн гол зарчмуудаа баримтлахад нөлөөлдөг гэж үзэж байна.

-Улстөрчид сэтгүүл зүйн салбарыг өөрсдийн мэдэлд байлгахын тулд хуулийн заалт ашигладаг гэдэг. Тэр ч утгаараа өөрсдийн байр сууриа бусдаар илэр­хий­лүүл­чихээд ард нь цэвэрхэн үлддэг. Өөрөөр хэл­бэл, хү­ний гараар могой бариул­даг. Энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ?

-Заавал улстөрч хүн хэвлэл мэдээллийн хэрэгс­лийн хөрөнгө оруулагч байж болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй л дээ. Харин хуулиас гажсан, хэн нэгнийг гүтгэж доромжилсон, сэт­гүүлчдийг хэт хараат байдалд оруулж, тэр зүйлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ дамжуулж байгаа бол ёс зүйн асуудлыг хөндөх ёстой. Хуульд ёс зүйн заалт оруулах боломж байгаа гэж харж байна. Ялангуяа сонгууль дөхөхөөр хоёр биш бүр гурав дөрөв хуваагдаад хэн нэгний эрх ашиг, аль нэг намын дуу хоолой болоод байна гэдгийг олон сэтгүүлч нөхөд маань хэлдэг л дээ.

Нөгөө талаас сэтгүүлч өөрөө тухайн байгууллагад ажилд орохдоо сэтгүүл зүйн гол зарчмыг хөндөхгүй гэсэн гэрээг ажил олгогч­тойгоо хийдэг бол ямар вэ. Үүнд “Монголын сэтгүүлч­дийн эвлэл”, “Монго­лын сонины холбоо”, “Пар­ламентын сэт­гүүлчдийн хол­­­боо”, “Теле­визүүдийн хол­боо” зэрэг төрийн бус байгуул­лага хяналт тавьж болмоор санагддаг.

Нэг үеэ бодвол хэвлэл мэдээллийн байгууллагын нийтлэл, нэвтрүүлгийн бодлогод үнэн зөв мониторинг хийдэг байгууллагууд ажиллаж эхэллээ.

Энэ бол баримт­тай болж байна гэсэн үг гэж ойлгож болно. Энэ бодит баримт байхад сэтгүүлчдийг ёс зүйн хэм хэмжээнээс хэтэр­сэн зүйлд түлхсэн гэдэг үүднээс редакци, удирд­лага, байгууллагатай нь хариуцлага тооцож болох талтай гэж харж байна.

-Уг хуулийн төсөл нь УИХ-ын болон, бусад хууль­тай хэр нийцэж байгаа вэ?

-2011 оны аравдугаар сарын 19-нд Засгийн газ­раас ирүүлсэн томъёолол, най­руулгатай холбоотой сана­лыг хүлээн авч, хуулийн төсөлд тусгасан. Мөн Үндсэн хуультай нийцэж байгаа бөгөөд Эрүүгийн хууль, Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай болон одоо­гийн хүчин төгөлдөр мөр­дөгдөж байгаа Хэвлэл мэ­дээл­­­лийн эрх чөлөөний ту­хай хуулийг хүчингүй бол­сонд тооцох тухай хуулийн төслийг хамтад нь боловс­руулсан гэж хэлж болно.

Хуулийн төслийг боловс­руулахдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимаар олон удаа хэлэлцүүлж, олон ул­сын байгууллагын санал зөв­лөмж, гадаад орнуудын турш­­ла­гын судалгаа бо­лон Монголын хэвлэл мэ­­дээл­лийн байгууллага, эр­­дэмтэн судлаачид, холбог­дох мэргэжлийн байгуул­лагуудын санал, дүгнэлтийг авч, тусгасан.

ШИНЭ МЭДЭЭ