Ж.Эрдэнэбат гишүүн захидалд даруулжээ
Монгол Улсын Их Хурлын Гишүүн Ж.Эрдэнэбат
2012.12.03
Орон нутгийн хөгжил

Ж.Эрдэнэбат гишүүн захидалд даруулжээ

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэ­бат орон нутагт ажил­лах хугацаандаа ил захидалд дарагдсан гэнэ. Тэрбээр бусад гишүүний адил ирэх дөрвөн жилийн хугацаанд хийх ажлын төлөвлөгөө гаргахаар орон нутагтаа ажилласан. Ж.Эрдэнэбат гишүүн Сэлэнгэ аймгаас сонгогдсон бөгөөд тойргийнхоо бүхий л өрхөд ил захидал хүргүүлсэн аж.

Харин түүнийг буцах үед нь захидал хүлээн авсан иргэд эрхэм гишүүнд хандан хариуг нь илгээж амжжээ. Тэгэхдээ нутагтаа болон улс эх орондоо хэрэгтэй олон санал, санаачилгыг бичгээр ирүүлсэн байна. Ж.Эрдэнэбат гишүүн өдгөө тэдгээр захидалд “ангилан ялгалт” хийж, хамгийн их ирсэн саналыг ажилдаа тусгахаар болсон гэнэ.

ШИНЭ МЭДЭЭ