МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монголбанк арилжааны банкны үүрэг гүйцэтгэж байна гэв
МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээллээ.
2013.02.05
Улстөр

Монголбанк арилжааны банкны үүрэг гүйцэтгэж байна гэв

Парламентын сөрөг хүчний бүлгийн гишүүд ээлжит хуралдаанаараа хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд болон цаг үеийн асуудлаар ярилцжээ.

Бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд, Су.Батболд, Д.Хаянхярваа нар сэтгүүлчдэд мэдээллээ. Бүлгийн дарга Н.Энхболд намрын чуулган энэ сарын 8-нд завсарлахтай холбогдуулан анхаарах шаардлагатай хэд хэдэн зүйл байгааг хэлэв.

Тухайлбал, Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийн тухайд хоёр зүйлийг анхаарах нь зүйтэй гэж үзжээ.
Мөн тэрбээр «Иргэний нисэхийн ерөнхий газрын бүтэц зохион байгуулалтын хувьд анхаарах ёстой. Өнөөгийн нөхцөлд энэ байгууллагыг аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бие даасан байгууллага болгох ёстой. Зарчмын хувьд ийм бодлогын баримт бичиг гаргах нь зүйтэй» гэв.

Тус бүлгийн гишүүд Төрийн нууцын жагсаалтыг батлахтай холбогдуулж, хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг нууцын жагсаалтаас гаргахыг дэмжихгүй байгаа гэнэ. Учир нь, Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, НҮБ-ын хувь хүний нууцтай холбоотой асуудлуудыг зохицуулсан конвенц байдаг.

Эдгээрт иргэн хүн өөрөө зөвшөөрөхгүй бол хувийн мэдээллийг ил гаргах асуудлыг төр дэмжиж болохгүй гэдэг заалт байдаг учир хувийн нууцыг ил гаргахыг дэмжих нь буруу гэдэг байр суурьтай байгаа аж.

Мөн Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг дэмжиж байгаа ч орон нутаг, бүс нутгийг хэрхэн хөгжүүлэх талаар анхаарах шаардлагатай гэж үзжээ. Энэ удаа амжихгүй гэхэд хаврын чуулганаар зайлшгүй хэлэлцэх хэрэгтэй гэдгийг бүлгийн дарга хэлж байлаа. Улаанбаатар хотын газар хөдлөлтийн нөхцөл байдлыг харгалзаж ерөнхий төлөвлөгөөнд тусгах хэрэгтэй гэлээ.

ҮХАА-н яамны мэдээлэлтэй 30-46 хувийн зөрүүтэй байна. Тиймээс худал мэдээлэл хийсэн байгууллагын ажилтнуудад арга хэмжээ авах шаардлагатай.

МАН-ын бүлгээс ажлын хэсэг гарч, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг судалж, дүгнэлт гаргасан байна. Энэ тухай УИХ-ын гишүүн Су.Батболд танилцуулсан юм. Тэрбээр «Засгийн газраас үнийн өсөлтийг барих зорилгоор мөнгө ихээр гаргаж байгаа. Гэтэл бараа бүтээгдэхүүний үнэ өссөн хэвээр байна. Бид энэ талаар судалгаа хийхэд амьдрал дээрх бодит үнэ Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээлэл хоёрын хооронд зөрүү гарсан.

Өмнөх жилүүдийн яг өдийд махны. үнэ тогтвортой байсан. Гэтэл үнэ нь өсч байна. Тэгэхээр Засгийн газар мөнгөний зарцуулалтыг ард түмэнд тайлагнах ёстой» гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа «Монголбанк арилжааны банкны үүрэг гүйцэтгэж, Засгийн газарт 720 орчим төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг гаргасан. Уг нь Монголбанк мөнгөний бодлогоо чангалж, инфляцийг тодорхой түвшинд барих үндсэн үүрэгтэй атал арилжааны банкны үүрэг гүйцэтгэж байна. Тиймээс бид энэ талаар хяналт тавьж ажиллана» гэдгийг хэлж байлаа.

ШИНЭ МЭДЭЭ